Нийгэм

ХӨЛ ХОРИО: Иргэд НОХОЙГОО СУЛ ТАВЬСНААС эргүүлүүдэд хүндрэл үүсэж байна

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын шийдвэрээр, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.

Гамшгаах хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үеэр онцгой байдлын алба, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, гудамж талбай, постуудад хяналт тавин ажиллаж байна.

Эдгээр албан хаагчдаас гадна өнөөдрөөс эхлэн төрийн алба хаагчид мөн эргүүлд гарахаар болсон. 1200 орчим төрийн албан хаагч энэ хугацаанд эргүүлд гарах бөгөөд ажлын цагуудад гурван ээлжээр эргүүл хийж байна.

Өнөөдрөөс эргүүлд гарч буй албан хаагчдын тухайд, олон цагаар гадаа зогссоноос үүдэж даарах, гэр хорооллын айлууд нохойгоо сул тавих, нохойд хөөгдөх зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ажээ.

Exit mobile version