Орон нутаг
Сураггүй болсон иргэний цогцос олджээ
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцос олджээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар тус сумын харьяат малчин С нь хоёр хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Хоолойн гашуун” гэдэг газар гэрээс нь зүүн зүгт 15 км-т иргэн С-ийн цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ. Талийгаач нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг албаныхан үргэжлүүлэн шалгаж байна.