Зөвлөгөө
Шинжилгээ өгөх хүн ЭМ, АРХИ, ТАМХИ хэрэглээгүй байх шаардлагатай
“Нэг өрх, нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөс Улаанбаатар хотод эхлээд байна.
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Энэ хугацаанд төвийн зургаан дүүрэгт өрх бүрээс шинжилгээ авч байгаа юм.
Шинжилгээ өгөх өрхүүдэд хорооноос нь мэдэгдэн дуудаж байгаа бөгөөд шинжилгээ өгөх иргэн очихдоо хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой юм. Тодруулбал, иргэн 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөөгүй байх, вирусний эсрэг эм, антибиотек уугаагүй байх, 2-3 цагийн дотор хоолойгоо зайлаагүй, архи, тамхи хэрэглээгүй байх шаардлагатайг анхааруулж байна.