CRI Монгол радио
Дэлхий даяар тархсан бүх коронавирусийг ундааны нэг лаазанд багтааж болохыг математикч тооцоолжээ
Вирусийг бид зөвхөн микроскопын тусламжтай харах боломжтой байдаг. Тэгвэл Их Британийн Батын их сургуулийн биологийн тэнхимийн математикч Кристиан Йетс дэлхий даяар тархаад байгаа бүх коронавирусийг нийлүүлбэл ямар хэмжээтэй болохыг тооцоолж гаргажээ.
Түүний тооцоолсноор хүн төрөлхтний дунд тархсан бүх коронавирусийг нийлүүлбэл 160 миллилитрийн хэмжээтэй болох гэнэ.
Энэ нь 335 миллилитрийн багтаамжтай ундааны лаазанд элбэг багтана гэсэн үг юм.
Йетс энэхүү тооцоогоо хэрхэн хийснийг доорх видео бичлэгт тайлбарлажээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 106,991,090 хүрч, 2,347,015 хүн нас бараад байна.