Нийгэм

Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 164 өндөр настан энх тунх амьдарч байна

Нийтэлсэн

Ковид-19 цар тахлаас үүдэн уламжлалт Цагаан сарын баяраар олон хүн нэг дор цуглуулалгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа билээ. Сар шинээр азай буурлуудад хүндэтгэл үзүүлэн очиж золгох боломжгүй ч цахимаар золгож болох юм.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын 19 нь буюу 11.6 хувь нь эрэгтэйчүүд, 145 нь буюу 88.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Насаар нь авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай долоо, 105, 106, 109 настай тус бүр хоёр, 107 настай гурав, 114 настай нэг хүн байна.

Exit mobile version