Covid-19

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 39 хүн, Токиогийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос халдвар илэрлээ

Нийтэлсэн

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга  “Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 40 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрээс нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Тус нислэгээр нийт 157 хүн ирсэн. Бусад 39 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн.

Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,247 болсон бол үүнээс 1,640 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл:

  • хөнгөн 494
  • хүндэвтэр 84
  • хүнд 3
  • маш хүнд 1 хүн байна.

“Ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байгаа”

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 45,351 хүний сорьцыг цуглуулсан. Үүнээс 29,664 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаатай холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байгаа. Сүүлийн 24 цагт нийт 182 ойрын хавьтлыг гэрт нь тусгаарласан бөгөөд дэглэмийг чанд сахихыг анхааруулъя. Гэрт нь тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илэрвэл ХӨСҮТ рүү шилжүүлэх бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээг НЭМГ-аас авна. Ойрын хавьтлуудад эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 119 дугаарт хандаж яаралтай мэдээлж, шинжилгээ тандалтад орно.

Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийсний 182 нь ойрын хавьтал байсан бөгөөд 68 ойрын хавьтлын давтан шинжилгээг хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн” гэв.

Exit mobile version