CRI Монгол радио
Хятадын төв радио телевизийн сар шинийн концертыг 1.272 тэрбум хүн үзжээ
Хятадын төв радио телевизийн 2021 оны сар шинийн концерт амжилттай болж, үзэгчдийн тоо гурав дахь жилдээ дээд амжилтыг тогтоов.
Статистик тоо баримтын дагуу, битүүний шөнө дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 620 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл концертыг дамжуулж, Телевиз, интернет, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад олон терминал сувгаар нийт 1.272 тэрбум хүнд хүрсэн байна. Тэдгээрийн дотор шинэ медиагийн шууд нэвтрүүлгийг 734 сая хүн концертыг үзсэн байна.