CRI Монгол радио

Халдварын тохиолдол дөрвөн долоон хоног дараалан багасжээ

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 2-р сарын 12-нд болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авах хүний тоо дөрвөн долоон хоног дараалан багассан бөгөөд энэхүү тахлын улмаар нас барах хүний тоо ч хоёр долоон хоног дараалан багассан байна. Энэ нь голдуу улс орнууд олон нийтийн эрүүл мэндийн илүү хатуу арга хэмжээ авч ажиллаж буйтай шууд холбоотой гэжээ.

Тэрээр онцлохдоо, хэдийгээр энэхүү мэдээ нь хүмүүсийг баярлуулж байгаа ч вирус мөн л биднийг заналхийлсээр байгаа болохоор улс орнууд яасан ч хорио цээрийн арга хэмжээ, сэрэмжээ сулруулж болохгүй. Нэгэнт хэрэгжүүлж хэвшсэн олон нийтийн эрүүл мэндийн сэргийлэлт хамгаалалтаас гадна вакцинжуулалтыг идэвхжүүлэх нь бид энэхүү өвчин тахлаас аль болох эрт салж чадах эсэхтэй шууд холбогдоно. 2021 оны эхний 100 хоног дотор бүхий л улс орнуудын эрүүл мэндийн салбарын ажилтнууд, ахмад настнуудад вакцин тарихыг уриалж байна гэжээ.

Exit mobile version