Нийгэм
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээнд хамрагдах ХУВААРЬ
“Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний талаарх Засгийн газрын ээлжит мэдээллээ өнөөдөр /2021.02.14/ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад байгаа лабораториудад хийсэн 38 450 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 58 хүний коронавирусын халдвар батлагдлаа. Хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 1513 боллоо. Түүнчлэн 29 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 621 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байддал маш хүнд байна.
“Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёрдугаар сарын 14,15-нд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Ингээд шинжилгээний хуваарийг доорх зургаар харуулж байна.
Сануулахад, хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдсан иргэн уг шинжилгээнд заавал хамрагдах шаардлагагүй, мөн гэр бүлийн гишүүн нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу, өөрийн ажлын үнэмлэхний хамт үзүүлж, ажилдаа явж болох аж.