Эдийн засаг

Б.Жавхлан: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ сайжруулна

Нийтэлсэн

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Дэлхийн улс гүрнүүд хоёр чиглэлээр тэмцсэн. Ард түмнийхээ аюулгүй байдлыг нэгт, эдийн засгаа нэгд тавьсан байна. Монгол Улсын хувьд хүн амын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ирсэн. Цаашид хөл хориог энэ хэвээр нь үргэлжлүүлэх юм бол энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж дийлэхгүй хүнд нөхцөл байдалд хүрэхээр байна. Мөнгөний нийлүүлэлтийн талаар мөнгө хэвлэнэ гэж улстөржүүлдэг. Мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 35-45 хувьтай байдаг. 2020 оны жилийн эцсээр 15 хувьтай байна. Тиймээс эдийн засгаа сайжруулахын тулд мөнгөний эргэлтийг сайжруулахад анхаарна. Мөнгө хэвлэж, халамжийн байдлаар тараахгүй. Зээлийн хэлбэрээр, бодит эдийн засаг руу оруулахын тулд байж болох хамгийн бага хувийн хүүтэй, хамгийн боломжит нөхцөлөөр зээл олгоно” гэлээ.

Exit mobile version