Энтертайнмент

Лука Дончич 159 тоглолтод 4000 оноо авлаа

Нийтэлсэн

НБА лигийн Даллас багийн словен тоглогч Лука Дончич өнөөдөр шинэ амжилт тогтоолоо. Юуны өмнө тэр Шинэ Орлеаны багийг ялахад (143:130) 46 оноо авч, хувийн рекордоо ахиулсан. Дээр нь 12 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авсан амжилттай.

Мөн НБА-д 4000 дахь оноогоо авлаа. Лука Хойд Америкийн лигт гурав дахь жилээ тоглож байна. Тэр 4000 оноог 159 тоглолтод авсан нь лигийн сүүлийн 40 жилийн түүхэнд 3-т бичигдэх үзүүлэлт юм.

Түүний өмнө бичигдсэн 4000 оноог хамгийн цөөхөн тоглолтод авсан тоглогч нь Шакил О’Нил (154), Майкл Жордан (134) гэсэн Алдрын танхимын гишүүд байна.

Exit mobile version