CRI Монгол радио

КОВИД-19-ийн вакцины 70% -ийг баян чинээлэг улс орнууд худалдан авчээ

Нийтэлсэн

12-нд “Лансет” сэтгүүлийн албаны веб сайтын өгүүлэл нийтэлж, дэлхийн олонх улс орнууд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтыг батлан зөвшөөрсөн бол, вакцины хангалттай үйлдвэрлэл, хямд үнийн нийлүүлэлт нь цар тахлыг тогтоон барих гол арга зам болох юм. Гэвч одоогоор баян чинээлэг улс орнууд дэлхийн нийт вакцины 70 орчим хувийг бусдаасаа урьтан худалдан аваад байна гэж тэмдэглэжээ.

Тус өгүүлэл нь өнгөрсөн оны 10-аас 12-р сарын хооронд 32 оронд явгадуулсан судалгааны дүнд тулгуурлан тэмдэглэхдээ, иргэд, олон нийт нь вакцинжуулалтыг хүлээн зөвшөөрч байгаагаар нь жагсаавал Вьетнам 98 хувь, Энэтхэг болон Хятад 91 хувь, Дани, Өмнөд Солонгос 87 хувьтай байж, эхний хэдэд жагсаж байна гэжээ.

Өгүүлэлд онцлохдоо, дунд, бага орлоготой орнуудын вакцины нийлүүлэлтийн баталгаажуулах шаардлагатай байна. Дэлхийн хүн амын 85 гаруй хувь нь хөгжлөөр тааруу орнуудад амьдарч байгаа болохоор дэлхийн хүн амын дийлэнх нь вакцины хангамжийн хүндрэлд өртөөд байна гэсэн үг юм. Өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн ядуучууд, эмзэг бүлгийнхэн вакцинжуулалтад хамрагдахад хүндрэлтэй байж байна гэжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш жил хүрэхгүй хугацаанд, дэлхий даяар нийлүүлж буй вакцины үнийн зөрүү асар их болж, нэг тун нь 5- 60 ам долларын хооронд хэлбэлзэж байна. Баян орнууд олон тооны вакцин худалдан авсан бөгөөд одоогийн нийт вакцины 70% -ийг эзэмшсэнээр сүүлийн хэдэн жилд ядуу хоцрогдонгуй болон дунд орлоготой орнууд вакцины хомстолд орж, цаашлаад дэлхий даяар цар тахлыг таслан зогсоох цаг хугацааг сунгахад хүргэж болзошгүй гэж өгүүлэлд дурджээ.

Exit mobile version