Дэлхий
Зургаан нохойны хамт гудамжинд амьдардаг эмэгтэй олны хүндлэлийг хүртжээ
Мексик Улсын Тихуанагийн гудамжинд орон гэргүй 65 настай эмэгтэй хар гялгар уутан дотор бороо, хүйтэн жавраас нуугдан суух аж. Гэхдээ энэ уутанд тэр эмэгтэй ганцаараа суугаагүй. Уутан дотор түүний зургаан нохой бас бий.
Луз Мариа Ольмедо Бельтран гэх нэртэй түүнийг “Чоле” хэмээн дууддаг. Тэрээр гудамжинд амьдраад найман жил болжээ. Өөрийнхөө хоргодох газрыг хайж, амиа авч явахаас гадна зургаан нохой, тэжээж халамжилдаг байна. Амьдралын хатууг сөрөхдөө бууж өгөөгүй тэрээр амьтныг хүнтэй адилтган хайрладаг сайхан сэтгэлтэй нэгэн аж.
Цагдаагийн алба хаагч нар цаг гаруй хугацаанд ятгасан ч эмэгтэй хаашаа ч хөдлөхийг хүсээгүй байна. Учир нь орон гэргүйчүүдийн асрах газарт нохой оруулахыг зөвшөөрдөггүй. Тиймээс Чоле ноходтойгоо гадаа хонохыг сонгодог байна.
Гэрэл зурагчин Омар Камарилло олны сэтгэлийг хөдөлгөх, бодит байдлыг харуулсан зургийг даржээ. Түүний дарсан зургийг хараад гудамжинд ингэж амьдардаг гэж үү гэх сэтгэгдэл төрөхөөс гадна, амьтдыг өөр шигээ хайрладаг сайхан сэтгэлийг тольдож болохоор санагдах аж.
Хар уутанд нохдынхоо хамт хоргодох эмэгтэйг орон гэргүйчүүдийн асрах газарт очихыг цагдаагийнхан сануулжээ. Гэсэн хэдий ч тэр эмэгтэй татгалзсаар байсан аж. Цагдаагийн алба хаагч нар цаг гаруй хугацаанд ятгасан ч эмэгтэй хаашаа ч хөдлөхийг хүсээгүй байна. Учир нь орон гэргүйчүүдийн асрах газарт нохой оруулахыг зөвшөөрдөггүй. Тиймээс Чоле ноходтойгоо гадаа хонохыг сонгодог байна.
Чоле өөрөө тухтай газар хонож, нохдоо хайхрах эзэнгүй үлдээхийг хүсдэггүй. Ялангуяа түүний нохдын нэг нь зулзагалах дөхөж буй учир орхиж бүр болохгүйг цагдаа нарт тайлбарлажээ.
Түүний нохойгоо хайрласан сэтгэл хөдөлгөм түүхийг цахим ертөнцөөс олж уншсан бүсгүй Чолед туслахаар шийдсэн байна. Ингээд Чоле болон нохдод хамгийн хэрэгтэй байгаа зүйлсээр туслахаар очжээ. Тэрээр ус, хоол, хөнжил, дулаан оймс зэрэг зүйл базааж очжээ.
Түүнийг Чолед тусалсны дараа олон хүн туслах хүсэлтэйгээ мөн илэрхийлсэн аж.
Чоле одоо өмнөхөөсөө арай дээр нөхцөлд ноходтойгоо хамт амьдарч буй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэгтэй адил амьтныг хайрлах чин сэтгэлийнхээ ачаар Чоле олны хүндлэлийг хүлээж, хайрыг татжээ.