Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн иргэд PCR шинжилгээнд хамрагдах хуваарь /2021.02.15/

Нийтэлсэн

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг “Өнөр” болон төвийн бүсийн 16 хорооны 20,057 өрхийг шинжилгээнд хамруулна.

Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм. Түүнчлэн өнөөдрөөс хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оршин суугаа газрынхаа ойролцоох байнгын 13 цэгээс сонгож ПГУ /PCR/ шинжилгээ өгөх боломжтой.

Харин 62-р сургууль дээр яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.

ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ

12 дугаар хороо – 80 дугаар сургууль
13 дугаар хороо – 36 дугаар сургууль
14 дугаар хороо – 81 дугаар сургууль
16 дугаар хороо – 82 дугаар сургууль
17 дугаар хороо – 83 дугаар сургууль
18 дугаар хороо – 12 дугаар сургууль
19 дугаар хороо – 148-р цэцэрлэг
23 дугаар хороо – 143 дугаар сургууль
27 дугаар хороо – Хорооны байранд
29 дугаар хороо – 153 дугаар сургууль
30 дугаар хороо – 125 дугаар сургууль
31 дугаар хороо – 176 дугаар цэцэрлэг
39 дугаар хороо- 91 дугаар цэцэрлэг
37 дугаар хороо – Явуулын баг
38 дугаар хороо – Явуулын баг
43 дугаар хороо – Явуулын баг
62-р сургууль – Яаралтай шинжилгээ өгөх иргэд хамрагдана.

Exit mobile version