Эдийн засаг
Алтны үнэ харьцангуй тогтвортой байна
“Коронавирус”-ийн халдварын тархалт харьцангуй удааширч, дэлхийн дахинд вакцинжуулалт эхлээд байгаа энэ үед алтны үнэ тогтвортой байна.
2021 он гарснаас хойш алтны үнэ дөрөв орчим хувиар буураад байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-д эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв баталснаар ам.долларын ханш суларч, алтны үнэ цаашид өсөж магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна.
Даваа гарагийн өглөөний байдлаар Сингапурт алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 1823 орчим ам.доллар хүрээд байна.