Энтертайнмент

М.Жордан даатгуулаагүй иргэдэд үйлчлэх шинэ эмнэлэгт 10 сая ам.доллар хандивлалаа

Нийтэлсэн

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо(NBA)-ны домогт тамирчин Майкл Жордан Хойд Каролин мужийн Вилмингтон хотод баригдах шинэ эмнэлэгт 10 сая ам.доллар(28.4 тэрбум төгрөг)-ыг хандивлажээ.

Novant Health байгууллагын барьж буй 2022 онд нээхээр төлөвлөсөн уг эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд үйлчлэх зорилготой аж. Энэ талаар Жордан “Хаана амьдардаг, даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран хүн бүр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой. Намайг өсөн дэвшихэд тусалсан энэ газартаа хариу барих боломж олдсонд баяртай байна” гэжээ.

Майкл Жорданын сагсан бөмбөг болон бейсболын замнал Вилмингтон хотоос эхэлсэн бөгөөд тус хотын Эмсли Лэйни ахлах сургуульд суралцсан юм.

Хойд Каролин мужийн Шарлотт Хорнетс багийн эзэн тэрээр 2017 онд Novant Health байгууллагын Шарлотт хот дахь хоёр ч эмнэлэгт зориулж 7 сая ам.долларыг хандивлаж байсан. Жорданы нэрээр нэрлэсэн эхний эмнэлэг нь 2019 онд нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн онд коронавирусийн шинжилгээ авах байр болгон ашиглуулж 13 мянган хүний шинжилгээг хийсэн байна.

Харин хоёр дахь эмнэлэг нь өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орж өдгөө бүс нутгийн эмзэг бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.

Exit mobile version