Нийгэм
Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалт хийхээр төлөвлөсөн
Коронавирусийн эсрэг вакциныг энэ долоо хоногийн сүүлээр эхний татан авалтыг хийхээр төлөвлөөд байгаа талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авах вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд хуваарь гармагц нийтэд зарлана гэлээ.
Харин вакцин хадгалах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн 100 хувь хангасан бөгөөд вакцинжуулах эмч нарын сургалтыг 150 орчим эмчид Энэтхэг болон Монголын баг явуулж дууссан гэлээ.
Хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн 2 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар вакцины тунг тогтоож байгаа бөгөөд вакцин ирэхэд эмч, эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, архаг суурь өвчтэй гэх мэт зорилтот бүлгийг хамгийн түрүүнд хамруулна.