Covid-19
Өнөөдөр 48 хүн эдгэрч, гэртээ гарснаар эдгэрсэн хүний тоо 1760-д хүрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 1760-д хүрлээ. Халдвар авсан өвчтөнүүдийн 72,8 хувь нь эдгэрээд байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиник
- Цэргийн төв эмнэлэг
- Яармагийн 300 ортой эмнэлэгт 643 хүн эмчлүүлж байна.
Тэдгээрээс:
- Биеийн байдал хүнд хүн 2
- Хүнд хүн 3
- Хүндэвтэр 77
- Хөнгөн 561 хүн эмчлүүлж байна.
Өнөөдөр 33 хүнд халдвар илэрснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо.