Covid-19

37530 сорьцоос 33 хүнд COVID-19 илрэв

Нийтэлсэн

Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр улсын хэмжээнд 37530 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүс бол ес нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,416 боллоо. Үүнээс 1,760 хүн эдгэрээд байгаа бол 643 хүн эмчлэгдэж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “33 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 24 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 9 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн. Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна” гэлээ. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гэртээ гарсан. Эмчилгээнд байгаа 643 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 77, хөнгөн 561 байна.

Exit mobile version