CRI Монгол радио
Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ
2-р сарын 5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгыг таслан зогсоох дайнд ялалт байгуулах итгэлтэй бөгөөд чадалтай юм гэжээ. Хун Сен хэлэхдээ энэхүү онцгой цаг үед Хятадад айлчлахаар гэнэт шийдсэн нь Камбожийн засгийн газар, ард түмний Хятадын засгийн газар, ард түмний халдварт өвчнийг таслан зогсоохоор тэмцэж байгааг дэмжиж байгааг харуулахын төлөө юм. Камбожийн тал Хятад улстай хэвийн хамтын ажиллагаа хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, Хятадын талтай хамтаар Камбож Хятадын хувь заяаны хамтын цогц байгуулахаар чармайх болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоо Хятадын засгийн газар ард түмэн бүх хүчээр шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгыг таслан зогсоохоор тэмцэж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Энэхүү онцгой цаг мөчид Камбожийн ард түмэн бидэнтэй хамт зогсож байна. Каможийн ван Нородом Сихамони тусгайлан болгоон тохинуулж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий сайд та олон удаа Хятад улсыг дэмжиж ирсэн. Өнөөдөр тусгайлан Хятадад айлчилж байгаа тань Хятад Камбожийн найрамдал харилцан итгэлцэл бат бэх гэдгийг харуулж, зовлон жаргалаа хамтатгасан Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцыг цөм болсон агуулгыг тайлбарласан байна. Хятадын тал үүнд баярлаж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын нам засаг Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт дээд хэмжээгээр хариуцах байр сууриар хамгийн хатуу туйлбартай сэргийлэлтийн арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. Одоо бидний авч байгаа арга хэмжээ идэвхтэй үр дүнтэй болсон. Хятадын үндэстнүүд хүчир бэрхийг даван туулж ирсэн юм. Халдварт өвчнийг таслан зогсоох энэхүү дайнд ялалт байгуулна гэдэгт Хятад улс итгэлтэй бөгөөд чадалтай юм гэжээ.
Хун Сен хэлэхдээ, Хятад улсын хүнд хүчир үед Камбожийн ард түмэн Хятадын ард түмэнтэй хамт байж, зовлон жаргалаа хамтатган хүчир бэрхийг даван туулах болно. Бид бол жинхэнэ найз нөхөд болно. Хятадад байгаа Камбож иргэний амьдрал эрүүл мэндэд анхаарал хандуулж баталгаа үзүүлсэн Хятадын талд баярлаж байна. Камбожийн тал Хятад улстай хэвийн хамтын ажиллагаа хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, Хятадын талтай хамтаар Камбож Хятадын хувь заяаны хамтын цогц байгуулахаар чармайх болно гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn