Нийгэм
О.Дашпагма: Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийлгэхийг зөвлөсөн
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийлгэхийг зөвлөсөн” хэмээн УОК-ын 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ.
Тэрбээр, Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийлгэхийг зөвлөсөн. Зарим улс орнуудад эдгэсэн хүмүүсийг нэг тунгаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байна. Түүнчлэн улс орнууд дотоодоо энэ талаар зөвлөлдөн шийдвэр гаргаж буй юм.
ДЭМБ-ын эрдэмтэн шинжээчдийн багийн зүгээс халдварт өвчинд хэн хамгийн их өртөж байгаагаас шалтгаалан зорилтот бүлгүүдийг тодорхойлсон. Өөрийн орны халдварт өвчний нөхцөл байдлаас улбаалаад зорилтот бүлгээ дотор нь эрэмбэлнэ.
Манай улс коронавируст халдварын тусламж үйлчилгээг үзүүлж буй эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараагийн ээлжид цар тахалтай тэмцэж буй бусад салбарын алба хаагчдад вакцин хийнэ.
Дэлхий даяар өдөрт зургаан сая хүн вакцин хийлгэж байна. Израиль улс хүн амынхаа 74 хувийг вакцинжуулсан хамгийн өндөр үзүүлэлттэй байна хэмээсэн юм.