Энтертайнмент

Н.Түвшинбаяраар ахлуулсан жүдочид Парисын “Их дуулга” тэмцээнийг зорьлоо

Нийтэлсэн

Монголын жүдо бөхийн шигшээ баг 2020 оны эхний олон улсын тэмцээнээ Францын нийслэл Парис хотоос эхлүүлэх гэж байна. Жүдочид маань өнөөдөр “Их дуулга”-ын тэмцээнд хүч үзэхээр мордлоо.

Энэ сарын 8-9-ний хооронд Парис хотноо болох “Их дуулга” тэмцээнд 122 орны 766 жүдоч оролцох бөгөөд манай улсаас 21 хүнтэй баг оролцох юм.

Багийн бүрэлдэхүүнд: 

Эмэгтэйчүүд:

  • 48 кг МУГТ М.Уранцэцэг /Дэлхийн аварга/, ОУХМ Г.Наранцэцэг,
  • 52 кг Б.Хорлоодой, Л.Сосорбарам,
  • 57 кг МУГТ Д.Сумьяа /олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга/,
  • 63 кг МУГТ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч,
  • 70 кг М.Даваасүрэн,
  • -78 кг-д О.Мөнгөнцэцэг нар;

Эрэгтэйчүүд:

  • 60 кг ОУХМ Л.Өнөбoлд, МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/,
  • 66 кг ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү,
  • 73 кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/, ОУХМ Ц.Цогтбаатар,
  • 81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн,
  • 90 кг Г.Алтанбагана,
  • -100 кг Л.Отгонбаатар,
  • +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /олимпийн аварга /, ОУХМ Ө.Дүүрэнбаяр/ДАШТ-ий хүрэл медальт/ нар хүч үзэхээр болжээ.

Манай жүдочид тус тэмцээний дараа Парис хотноо хамтарсан бэлтгэл хийх бөгөөд үүний дараа Дюсселдорфийн “Их дуулга” тэмцээнд хүч үзэх юм.

Exit mobile version