Нийгэм

Л.Мөнхтүшиг: Ирэх сард Токио руу гурван удаа нислэг үйлдэнэ

Нийтэлсэн

Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2021.02.18/

Өнөөдрийн хурлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаад орнуудаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаар танилцуулав.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.

Тэгвэл энэ сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Энэ сард дөрвөн  нислэг төлөвлөж байсан бол өөрчлөгдөж, нийт долоон  нислэг болсныг Л.Мөнхтүшиг хэлж байна. Харин гуравдугаар сард нийт 12 нислэг хийхээс зургаа нь Сөүл рүү хийх транзит нислэгүүд байна гэв. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж байгаа тул транзит нислэгээр авчрах иргэдээ Сөүлээс ирэх иргэдээс тусдаа авчрах юм байна.

Мөн гуравдугаар сард Токио руу 3 удаагийн нислэг үйлдэнэ. Нур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ гэлээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 10 хоног, гэрт нь дөрөв хоног тусгаарлана гэв.

Шуурхай штабаас өгч буй мэдээллээр нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ гэсэн юм.

Exit mobile version