Эдийн засаг
Иргэдийн худалдан авах чадвар орон сууцны зах зээлд голлох нөлөөтэй
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ2021 оны үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлийн төлөв байдлыг “Барилга.МН” танилцууллаа.
Тухайлбал: “Ипотекийн зургаан хувийн шаардлагыг хангах орон сууцууд зах зээлд олон байна. Ипотекийн зээлийн санхүүжилт 2021 онд хангалттай байвал зах зээл хэвийн үргэлжлэх хандлагатай байна. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар тус салбарт голлох нөлөө үзүүлнэ” гэж “Барилга.МН” онцолжээ.
Салбарынхны байр суурийг харвал “Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь барилгын салбарын эрэлтийг дэмжсэн, мөн иргэдийн дэмжсэн зөв бодлого” гэж “MICG” судалгааны байгууллага үзэж байна.
Мөн “2021 онд үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт маш өндөр байх магадлалтай. Үнийн хувьд өрсөлдөхүйц саналууд бий болгоно” гэж “Re/Max Platin” агент үзэж байна.
Харин “Century 21 Mongolia”-аас 2021 оны зах зээлийн төлөвийг мөн эергээр харж байна. “Үл хөдлөх хөрөнгийн салбар энэ онд өнгөрсөн оноос илүү борлуулалттай, мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурна” гэж таамаглажээ.