Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Төгсбаяр: Мөрөөрөө ажлаа хийж яваа Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг тайван орхи

Нийтэлсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3-ны өдөр ШИНЭ намын зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаггүй, ажиллагсад нь хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр худал тайлбар хийсэнд гүнээ харамсаж байна. Иймд нотолгоогүй ташаа, мэдээлэл зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдөөс гаргаж буй тул зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг хүссэн гэдгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-оос ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

“13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭДЭГ ЧИНЬ БИДНИЙ ХАМТЫН ГЭРЭЭНИЙ 3.17 ДУГААР ЗААЛТААР ЗОХИЦУУЛАГДСАН ХАРИЛЦАА”

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр “Түүхэн хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаатай 12 удаагийн хамтын гэрээ хийж, үйлдвэрийн ажилчдынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалсан. Сүүлд хийсэн хамтын гэрээ маань энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа ба нийт 12 бүлэг 108 заалтаас бүрддэг. 

Орон нутгийн засаг захиргаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээг маань байхгүй ажил хийгээгүй мэтээр тайлбарлаж болохгүй. Бид энэ хамтын ажиллагааны гэрээгээрээ дамжуулан олон ажлыг хийж байгаа. Тухайлбал,

  • 2017 онд ажилчдынхаа цалинг 10 хувиар
  • 2018 онд 15 хүртэлх хувиар
  • 2019 оны тав, аравдугаар сард тус тус 10 хувиар гээд сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд нийт 45 хувиар бид ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 

Бид шинэ хамтын гэрээгээр энэ оны тавдугаар сараас цалингаа дахиад 20 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Өмнөх хамтын гэрээ маань 102.6 хувийн биелэлтэй хэрэгжиж, дүгнэгдсэн ба одоо шинэ гэрээ хэрэгжиж байгааг дахин хэлье.

  • Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосонтой холбоотой ажилчдыг дарамталж, хавчиж байна гэх яриа бас гарсан. Ийм зүйл огт байхгүй. Нэг удаа цомхтгол хийгээгүй, нэг ч хүнийг ажлаас нь халаагүй, бүгд хэвийн ажиллаж байна. Үүнд ҮЭ-ээс үргэлж хяналт тавьж ажилладаг.
  • Дараагийн нэг зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эв санааны нэгдэл гэх үйлдвэрчний эвлэл байгуулагдсан, тэр нь олон гишүүнтэй мэтээр Эрдэнэ гэж хүн мэдээлэл хийж байна. Ийм зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 6,700 ажилтан, гавьяаныхаа амралтанд суусан 2,200 гаруй ахмад, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 400 ажилчны эрх ашгийг хамтын ажиллагааны гэрээгээр дамжуулж хамгаалдаг юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн ард иргэдийн дөрөвний нэгд нь энэ гэрээ шууд болон шууд бус хамаарлаар үйлчилж байгаа.
  • Олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа мэтээр Ж.Батзандан гишүүн хэлсэн. Бид Олон улсын 87 дугаар конвенцыг дагаж, мөрдөж ажилладаг. Үүний дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажлаа хийж байхад улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, ажил олгогчийн зүгээс гээд ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүй.
  • Дараагийн нэг асуудал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 13 дахь сарын цалингийн талаар их ярьж байна. Энэ долоо хоногт 2019 оныхоо эдийн засгийн болон үйлдвэрийнхээ үзүүлэлтүүдийг гаргаж, балансын хурлаа хийж байгаа. Жил болгон ингэж хуралдаж, Цагаан сараас өмнө ажилчдад 13 дахь сарын цалинг олгодог.
    Ер нь сонгуулийн жил дөхөөд ирэхээр улстөрчид “Эрдэнэт үйлдвэр” рүү хараа, байгаа онилдгийг бүгд мэдэж байгаа байх. Жишээ нь, 2015 оны сүүлээр Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Батчимэг гэх хүн “13 дахь сарын цалинг би өгүүлсэн” гээд ярьж байсан. Оны дараа О.Баасанхүү гишүүн 13 дахь сарын цалин нь огт өгөгддөггүй болохоор би өгүүлэх гэж байна гэх мэтээр ярьсан.
    Тийм зүйл гэж байхгүй. Энэ 13 дахь сарын цалин бидний хамтын гэрээний 3.17 дугаар заалтаар зохицуулагдсан харилцаа. Үүнийг үйлдвэрийн захирал, ҮЭХ-ны дарга, тэр тусмаа аль нэг нам, улстөрч өгчихдөггүй юм. Энэ улс төржсөн ажлуудаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулаач. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг, мөрөөрөө ажлаа хийж яваа үйлдвэрийн ажилчдыг тайван орхихыг гуйж байна” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дэд дарга Б.Наранбаатар “Эрдэнэт үйлдвэрт уурхайчдаас гадна багш, эмч, дуучин, жүжигчин, бүжигчин, оёдолчин гээд олон хүн ажилладаг. Энэ бүх хүнийхээ эрх ашгийг энэхүү хамтын гэрээгээрээ хамгаалдаг” гэдгийг тодотголоо.

“ЭМЭГТЭЙ ХҮН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД, САР БОЛГОН 500 МЯНГАН ТӨГРӨГ АВААД, ХҮҮХДЭЭ 3 НАС ХҮРТЭЛ ГЭРТЭЭ ХАРАХ БОЛОМЖ ОЛГОСОН НЬ ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТУУДЫН НЭГ”

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ҮЭХ-ны дарга С.Гончигсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮ-ийн даргын сонгуульд жилийн өмнө Эрдэнэ гэх хүн ажлын хэсэг дээр бүртгүүлэхээр ирсэн. Энэ хүн тавьсан шаардлагаас наад захын гурван шалгуурыг хангаагүй учраас даргад өрсөлдөх боломжгүй гэж үзээд бид бүртгэж аваагүй. Бид хоёр жилд нэг удаа хамтын гэрээ байгуулдаг бөгөөд бүх гэрээ маш сайн болсон. Энэ жилийн хамтын гэрээгээний дүнг 53 тэрбум төгрөгөөр ахиулсан. Үүнийг юу ч хийгээгүй мэтээр зарлахыг эсэргүүцэж байна. Хамтын гэрээний заалтуудаас жишээ болгоход

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмэгтэй ажилтан хүүхэд төрүүлээд, сар болгон 500 мянган төгрөг аваад, хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ харах боломжтой.
  • Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ“ гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны ахмадын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ю.Тэрбиш “Эрдэнэт үйлдвэр ахмадуудтай холбоотой арав гаруй асуудлыг хамтын гэрээндээ тусгасан байдаг. Тухайлбал 2017, 2018 онд ахмадуудад олгогддог нэмэгдэл тэтгэврийг 20-50 хувиар нэмсэн. Энэ бол ахмадуудаа эргэн хардаг жишээ гэж бодож байна” гэв.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа