Дэлхий
Жирэмслэхээр төлөвлөж байсан зөөгчийг вакцин хийлгээгүй хэмээн ажлаас нь халжээ
Нью-Йоркийн нэгэн рестораны захиргаа Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан зөөгчөө ажлаас нь халсан нь олны дургүйцлийг хүргэжээ.
Бонни Жейкобсон хэмээх зөөгч бүсгүй жирэмслэхээр төлөвлөж байгаа учир вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаагаа менежертээ хэлжээ. Учир нь зарим вакцин жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт сөргөөр нөлөөлөх магадлалтай аж. 34 настай Жейкобсон хэлэхдээ түүний менежер эхэндээ асуудлыг нь ойлгож, вакцин хийлгэх шаардлагагүй гэж хэлжээ. Гэвч хэд хоногийн журмаа өөрчилж, хоёрдугаар сарын 12-нд ажилчид заавал вакцин хийлгэх ёстой гэсэн имэйл ирсэн гэв. Ийнхүү түүнийг даваа гарагийн өглөө ажлаас нь гэнэт халжээ.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Жирэмсэн эмэгтэйд эдгээр вакцин хэрхэн нөлөө үзүүлэхийг судлаагүй тул жирэмсэн хүн болон түүний урагт нөлөөлөх вакцины бодит эрсдэл ямар байх нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.
Эрдэмтэд энэ төрлийн судалгааг хийж байгаа бөгөөд Pfizer, Moderna вакцин бүтээгчид хоёул жирэмсэн болсон эмнэлзүйн туршилтын дагуу хүмүүст хяналт тавьж байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Today