CRI Монгол радио

Лондон марафонд дэлхийн хаанаас ч цахимаар оролцох боломжтой

Нийтэлсэн

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас спортын зарим арга хэмжээнүүд цахимаар зохион байгуулагдаж буй юм. 2020 онд зохиогдсон Лондон марафонд 24 цагийн дотор дэлхийн өнцөг булан бүрээс 37,966 хүн оролцож, Гиннесийн амжилтад албан ёсоор бүртгэгджээ.

Тус марафонд оролцож гүйсэн бүх оролцогчид албан ёсны Гиннесийн рекорд эзэмшигчийн нэг болж албан ёсны сертификатыг өөрийн нэр дээр авах боломжтой болсон. Албан ёсны Лондон марафон 2020-д дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа гүйлтийн спортоор хичээллэдэг 30 гаруй монголчууд оролцсон байна.

Тэгвэл энэ жилийн аравдугаар сарын 3 нд зохиогдох Лондон марафон-2021 арга хэмжээ 100,000 оролцогчдын хүрээнд зохион байгуулагдах ба өмнөх онд гаргасан Гиннесийн амжилтаа ахиулах зорилготой байгаа ажээ. Тус тэмцээнийг нэг өдөрт 2 янзаар зохион байгуулах аж. 50,000 хүн албан ёсоор Лондон хотод ирж оролцоно. Цахимаар 50,000 хүнийг давхар бүртгэж оролцуулах аж. Цахимаар оролцох хүсэлтэй 50,000 хүнийг бүртгэх ажил 2021 оны хоёрдугаар сарын 16-ний өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэж дуусах өдрийг тодорхой зарлаагүй байна.

Цахимаар оролцох хүсэлтэй 50,000 хүнийг бүртгэх ажил 2021 оны хоёрдугаар сарын 16-ний өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэж дуусах өдрийг тодорхой зарлаагүй байна.

Бүртгэлийн хураамж Их Британи улсаас оролцож байгаа бол £28 фунт, бусад улсаас оролцож бүртгүүлсэн тохиолдолд £38 фунт бөгөөд төлбөрт албан ёсны медаль, футболк болон шуудангийн үнэ оржээ. Цахимаар оролцогчдын хувьд 24 цагийн дотор 42км гүйж дуусгах ёстой. Ингэхдээ зам дундаа хэд хэд хувааж гүйлтээ дуусгаж болох мөн хүсвэл алхаж болох хөнгөн нөхцөлтэй.

MGL Running Channel гүйлтийн суваг нь 2020 онд тус марафонтой холбоотой мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа гүйлтээр монголчууддаа түгээн ажилласан.

Тус суваг энэ жилийн “Лондон марафон 2021”-д гүйлтээр хичээллэдэг монголчуудыгаа цахимаар оролцож Гиннесийн амжилтыг дахин эвдэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж, марафонтой холбоотой мэдээллийг хүргэж, зохион байгуулан ажиллаж байна.

Exit mobile version