Covid-19

А.Амбасэлмаа:”Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр 37 тохиолдол бүртгэгдээд байна

Нийтэлсэн

COVID-19-ийн халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 40217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн. Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа” гэв.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
БЗД-ийн 26 дугаар хороо
СБД-ийн 18 дугаар хороо
СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Exit mobile version