Эдийн засаг

Уул уурхайн ажилчдын ээлжийг 14-21 хоногийн давтамжтайгаар солино

Нийтэлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг баталж, уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээний хариу богино хугацаанд гарахгүй байгаагаас шинжилгээнд хамрагдсан ажилчид шинжилгээний хариуг гартал гэрийн нөхцөлд тусгаарлагдаж байгаа ба энэ хугацаанд бусадтай хавьталд орох магадлал өндөр байх тул ихэнх уурхайнууд шинжилгээний хариу нь сөрөг гарсан ажилчдыг тээвэрлэх унаанд суухад түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээ авч нягталж байна.

Уул уурхайн 19 томоохон компаниудын хүсэлт, захиалгын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөлтэй, Солонгос улсад үйлдвэрлэсэн 93195 түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 12 сард нийлүүлсэн.

Цаашид уул уурхайн ажилчдын ээлжийг 14-21 хоногийн давтамжтайгаар солих тул аж ахуйн нэгжүүдээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн журмаар нийлүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу Эрүүл мэндийн яаманд хүсэлтийг уламжилж, нэгдсэн зохион байгуулалтаар хамтран түргэвчилсэн оношлуур нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Exit mobile version