CRI Монгол радио

Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 19-нд Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай төвийн хуралд оролцон үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, өөрчлөлт шинэчлэлтийн чухал үүргийг гүйцэтгэж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгохтой уялдуулах хэрэгтэй гэжээ.

Хурлаар Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн хорооны 2020 оны ажлын тайлан болон 2021 оны ажлын гол тал зэргийг хэлэлцэн баталсан байна.
Хуралд цохон тэмдэглэхдээ, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгоход өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Өөрчлөлт шинэчлэлтийн замаар шинжлэх ухаан технологийн хөгжлийн саад тотгорыг арилгаж, шударга өрсөлдөөний тогтолцоог боловсронгуй болгон, оюуны өмч, экологийн орчныг хамгаалж, Хятадын ногоон хөгжлийг дэмжих хэрэгтэй гэжээ.

Иргэдийн амьжиргаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн зохицуулалтын механизмыг сайжруулж, улсын эмнэлгийг чанар чансаатай хөгжүүлж, эм бэлдмэлийн хяналт удирдлагыг чангатгах хэрэгтэй гэж хуралд онцолжээ.

Exit mobile version