Улс төр

Вакцины эхний тунг Ерөнхий сайд, хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд хийлгэнэ

Нийтэлсэн

Хоёрдугаар сарын 22 буюу өнөөдөр өглөө 06:25 цагт Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150,000 тун манай улсад ирлээ. Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалт Энэтхэг улсын Мумбай хотоос Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд ирсэн бөгөөд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэлсэн юм.

Харин өнөөдөр орой 22:55 цагт БНХАУ-аас 300,000 тун Файзер вакциныг авчирч, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалт эхэлнэ.

Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ хэлсэн бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалахаа хэлээд буй юм.

Эхний ээлжинд ирж буй 450,000 хүн тун вакциныг хоёр тунгаар гэж тооцон 225,000 хүнд хийнэ. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна.

Exit mobile version