Дэлхий

“Diamond Princess” хөлгөөс коронавирусийн халдвар авсан 41 хүн нэмж илэрлээ

Нийтэлсэн

Коронавирусийн халдвар тээгчид зорчиж байж болзошгүй гэсэн үндэслэлээр Йокохамагийн боомтод саатуулагдаад байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс 41 халдвар тээгч шинээр илэрсэн байна.

Ингэснээр хөлгийн зорчигч, багийн гишүүн 3,700 хүнээс нийт 61 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь өнөөдрийн байдлаар батлагдаж байгаа юм.

Өмнө нь халдвар илэрсэн 20 хүнийг хөлгөөс буулгаж, Йокохамагийн эмнэлэгт тусгаарлаад байгаа. Шинээр илэрсэн халдвар тээгчдийг Токио хот болон Сайтама, Чиба, Канагава, Шизуока мужуудын эмнэлгүүдэд хүргэж, эмчлэх тухай Японы эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тус хөлгөөр аялж яваад Хонг Конгт буусан нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн тул Японы тал хөлгийг Йокохамагийн боомтод ирэхэд нь саатуулж, хөл хорьсон юм.

Хөлөг дээр байгаа хүмүүс 14 хоногийн турш хөл хорионд байх болоод байна. Хонг Конгт бас нэг томоохон аяллын хөлгийн зорчигч, багийн гишүүд хөл хорионд ороод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version