CRI Монгол радио
АНУ-д вакцин тариулах гэж хөгшин хүн болж жүжиглэжээ
Америкийн Флорида мужийн хоёр эмэгтэй COVID-19 халдварын эсрэг вакцин тариулах гэж хөгшин эмгэн шиг хувцаслаж жүжиглээд баригджээ.
34, 44 настай хоёр эмэгтэй вакцинжуулалтын төвд бээлий, нүдний шил зүүж, хөгшин хүн шиг хувцаслан хүрч ирсэн бөгөөд 65-аас дээш настай гэсэн бичиг баримт үзүүлсэн байна. Мөн тэд вакцины эхний тунг хийлгэсэн гэсэн бичигтэй байжээ.
Сэжиг авсан эмнэлгийн ажилтнууд вакцин тарихаас татгалзаж, цагдаа дуудсан бөгөөд заль этгээдүүд баривчлагдсан байна. Тэд вакцины эхний тунг ямар аргаар тариулсан нь тодорхойгүй ч мөн л хөгшин хүн болж жүжиглэсэн байх магадлал өндөр байгаа гэнэ.
Флоридад вакциныг 65-аас дээш насны ахмадууд болон эмнэлгийн ажилтнуудад л тарьж байгаа юм.