Энтертайнмент
Саид Моллаи: Монгол Улсыг төлөөлөн барилдсандаа баяртай байна
Энэ сарын 18-20-нд Израилын Тель-Авивт жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болж өнгөрлөө. Манай улсаас тус тэмцээнд Саид Моллаи ганцаараа оролцож, мөнгөн медаль хүртсэн билээ.
Иранаас зугтаж, Монголын иргэншил авсан түүнийг Израилын нутагт болсон тэмцээнд оролцсонд Ираны Засгийн газар ихэд дургүйцсэн. Мэдээж Их Дуулга тэмцээний үеэр сэтгүүлчдийн анхаарал Саидад хандаж байлаа.
Тэмцээний дараа Саид Моллаи “Би аз жаргалтай байна. Маш их баярлалаа. Анх удаагаа Израильд тэмцээнд оролцлоо. Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна. Би тамирчин болохоос улстөрч биш. Израильд ирж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдсандаа их баяртай байна. Намайг дэмжсэн Израилын ард түмэнд баярлалаа. Олон улсын жүдо бөхийн холбоонд баярлалаа. Бүгд надад их тусалсан” гэж ярьсан байна.