Дүүрэг

БЗД: Өрхөөс нь нэг ч хүн шинжилгээ өгөөгүй бол хорооны Засаг дарга, ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдон, шинжилгээндээ хамрагдана уу

Нийтэлсэн

Нийслэл хотыг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 23-ны 06:00 цагт дуусна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн огт шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 8-наас хойш гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны Засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдахыг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.



Exit mobile version