Нийгэм

Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна

Нийтэлсэн

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.02.22, 11:00 цаг/ мэдээллээр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг коронавирусын эсрэг БНХАУ-ын Синофарм вакциныг Монгол Улсад авчрах тухай мэдээллээ.


Тэрбээр “БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг өнөөдөр 22:00 цагт манай улс авчирна. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг. Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан” гэлээ.

Түүнчлэн иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах бөгөөд иргэдэд сонголт олгох үүднээс хэд хэдэн вакцин оруулж ирж байгааг хэллээ. Мөн вакцин хийлгээгүй иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлана гэдэг зүйл Засгийн газар болоод УОК дээр яригдаагүй гэдгийг онцоллоо.

Exit mobile version