Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт II эмнэлэгт вакцин хийлгэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ.
БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.