Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Мөнхзаяа: Эмч нар маань “Үхэр жилийн анхны ихрүүд мэндэллээ” гэж их л баярласан

Нийтэлсэн

Өнөө жилийн сар шинийн баяраар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэгэн сайхан үйл явдал тохиожээ. Тодруулбал, шинийн нэгний билигт сайн өдөр хоёр ихэр охин хорвоод дуугаа хадаан мэндэлсэн байна. Үхэр жилийг өнгөлж төрсөн ихэр охидын аавыг Э.Батзаяа, ээжийг нь Г.Мөнхзаяа гэдэг аж. Тэд Архангай аймгийн Өлзийт сумын уугуул гэнэ. Ихрүүдийн ээж Г.Мөнхзаяатай холбогдож, баярт мөчийг нь хуваалцлаа.


 

-Ихэр хүүхэдтэй болсон танай гэр бүлд баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Биесүүд нь сайн уу?

-Сайн. Бид эмнэлгээс гэртээ гарсан. Ихрүүд маань хөхөө хөхөж, хуурайлуулчихаад хөөрхөн унтаад л…

-Шинийн нэгний өдөр төржээ. Үхэр жилийн анхны ихрүүд болж таарах нь ээ?

-Үнэхээр билигшээлтэй сайхан байна. Миний хувьд төрөх тун дөхсөн байсан ч яг шинийн нэгэнд төрнө гэж бодоогүй. Битүүний өдөр гэрийнхэнтэйгээ битүүлчихээд  шинийн нэгэндээ өмсөх дээл хувцсаа зэхээд л… Тэрүүхэндээ маргаашийн золгуутандаа бэлдээд байж байтал оройхон гэнэт өвдөөд эхэлсэн. Би жирэмсний хяналтад Эх нялхас дээр явж байсан болохоор шууд л эмнэлэг рүүгээ явсан даа. Эмнэлэгт очиход Эх нялхсынхан үнэхээр сайхан үйлчилгээ үзүүлж, эсэн мэнд амаржихад минь маш их тусалсан. Ихэр хүүхэд төрүүлэх чинь амаргүй байдаг юм байна лээ. Эхлээд нэг нь төрж байтал дараагийнхыг нь төрүүлэх гээд л эмч, сувилагч нараас минь үнэхээр их ажиллагаа шаарддаг юм билээ. Төрснийхөө дараа ямар ачтай, буянтай хүмүүстэй учран золгож, ихрүүдээ эх бариулж авахуулсан юм бэ, би ямар их азтай хүн бэ гэж өөрийн эрхгүй бодсон доо. Эмч, сувилагч нар ч эхлээд намайг төрүүлэх гээд бүхий л анхаарлаа ажилдаа хандуулсан байсан байх. Харин дараа нь “Нээрэн өнөөдөр чинь Шинийн нэгэн юм байна шүү дээ.  Үхэр жилийн анхны ихрүүд маань мэндэллээ” гээд ихэд баярлаж байсан.

-Үнэхээр билигшээлтэй сайхан санагдаж байна?

-Регистрийнх нь дугаарыг авахад хүртэл ямар гоё тоонууд тохиосон гэж бодно/Инээв/. Бодоод байхад 2021.02.12-ны 02 цагийн орчим төрсөн нь тооны хувьд ч их бэлгэдэлтэй санагдсан. Баярласан хүнд чинь ер нь бүх л зүйл талархалтай сайхан санагддаг юм байна.

-Регистрийг нь авсан гэхээр ихрүүдэд нэрийг нь хайрлачихсан байх нь…

-Өнөөдрийн энэ билигт сайхан өдөр /Шинийн найман/  охиддоо Б.Оюунтөгс, Б.Номинтөгс гэсэн нэр өгсөн.

-Урьд нь ихэр хүүхэдтэй болно гэж бодож, төсөөлж байв уу?

-Ихэр хүүхэд гэж бодох нь байтугай зүүдэлж ч байгаагүй/Инээв/. Анх эхогоор харуулаад ихэр хүүхэдтэй гэдгээ мэдэх үед итгэмээргүй ч юм шиг ер бусын гайхамшигтай мэдрэмж төрж байсан. Харин одоо ингээд ихрүүдээ тэврээд сууж байхад “Энэ бол бурхнаас бидэнд илгээсэн бэлэг. Би ихэр хөөрхөн үрстэй болох азтай сайхан хувь заяатай байжээ” гэж бодож сууна. Үр хүүхэдтэй болно гэдэг ямар сайхан зүйл билээ. Тэр тусмаа ихэр хүүхэдтэй болно гэдэг үнэхээр ховор хувь тавилан гэж боддог доо.

-Хүмүүс ихэр хүүхэдтэй болохын тулд урьдчилан төлөвлөж, эмнэлгээр явж, их л цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг юм шиг санагдсан?

-Нөхөр бид хоёрын хувьд бол санаандгүй л юм болсон/инээв/. Гэхдээ аав ээжээсээ хоёр талын удамд ихрүүд байсан эсэхийг асуухад, дээр үед байсан л юм билээ. Тэр сайхан удам бидний үед залгамжилж, ийнхүү хоёр хөөрхөн охинтой болсон нь үнэхээр их хувь заяа л гэж бодож байна даа.

-Ихрүүд маань дээрээ ах, эгчтэй гэсэн үү?

-Манайх эхлээд хүүтэй, дараа нь охинтой болсон. Одоо ихрүүдтэй боллоо. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байх билээ. Хүн болгонд хүрч ирээд байдаггүй тийм сайхан зүйл надад тохиолдсон гэж боддог. Сайн ханьтай, сайхан хүүхдүүдтэй ийм амьдрал л жинхэнэ аз жаргал юмдаа.

-Тэгэлгүй яахав. Ихрүүд тань тэгэхээр одонгийн чинь хүүхдүүд болсон байна шүү дээ?

-Дөрвөн сайхан үртэй боллоо. Нэг мэдсэн “Одон” зүүх хэмжээний олон хүүхэдтэй болчихсон байна/Инээв/.

-Ах, эгч хоёр нь дүү нараа хараад яаж байх юм?

-Өө хөгжилтэй л юм болоод байна. Ах, эгч хоёр нь хараад базаж чимхчих гээд л… оролдох гээд л… Үнэрлэж зугтаагаад л…/Инээв/.

-Өвөө эмээ нар нь бөөн баяр…

-Манай хадам аав их зөн совинтой ч гэх үү, сонин хүн/Инээв/. Өнгөрсөн зун айлуудын ихэр хүүхдүүдийн зураг нүүр номондоо тавиад шэйрлээд л байдаг байсан юм. Анхандаа нэг их анзаараагүй. Гэтэл дараа нь байн байн л ихэр хүүхдийн зураг тавиад байхаар нь “Аав ихэр ач зээтэй болбол сүйд болох  байхдаа” мэтийн юм бодож байлаа. Тухайн үедээ өөрийгөө ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ ч мэдсэнгүй. Дараа нь хоёр аавдаа ихэртэй болсноо хэлж, уйлуулсан даа. Биднийг ихэртэй болоход хамгийн их баярласан хүмүүс аав нар маань. “Охиныгоо үүрээд дэлхийг тойроход ч бэлэн байна” гэж байна билээ. Ийм сайхан баярт мөчийг маань хуваалцсан “Өглөөний сонин”-гийнхондоо баярлалаа. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай гэр бүлд хорвоогийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ22 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ24 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн