Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Бөх хүн дээлээ зөв өмсөхөөс эхлээд олон зүйлд суралцдаг

Нийтэлсэн

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх М.Бямбадоржтой ярилцлаа.

-Таны нутаг олон түүх домогтой. Тэр дундаа нутгийн тань хүчтэнүүдийн тухай ямар домог яриа байдаг вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Хүүхэд байхаасаа л нутгийнхаа хуучны бөхчүүдийн тухай томчуудын ярихыг сонсож өслөө. Тухайлбал, Гандангийн “Бүрхэг” хэмээх Г.Намжилваанчиг арслан мөн одоогийн Өргөн сумын харьяат, даншигийн арслан Чиваа, улсын заан Сүрэнжав гэсэн бөхчүүдийн түүх домог байдаг. Намжилваанчиг арсланг хараа муутай цочмог хөдөлгөөнтэй, цочихоороо аваад шидчихдэг хүн байсан гэж ярьдаг. Харин Айраг суманд Монголын хамгийн урт “Цагаан дэлийн агуй” байдаг. Мөн манай сумыг жоншны орон ч гэдэг. Миний төрсөн газрыг “Бямбадоржийн төрсөн газар” гээд нэрлэчихсэн байдаг. Төрж гарсан бөхчүүд гэвэл  Дөш хэмээх аймгийн арслан бөх байсан гэнэ лээ. Үүнээс гадна аймгийн заан Сэр-Од, Батсүх гэсэн бөхчүүд байсан. Харин одоо цагт барилдаж байгаа нь гэвэл аймгийн харцага Б.Бадрал, аймгийн начин Б.Батзориг, О.Хишигдэлгэр нар байна.

-Харин таны хувьд бөхөд хэзээнээс шимтэх болов?

-Миний хүүхэд нас хөдөө хурдан морины нурууны дээр өнгөрсөн. Хөдөөний бүх хүүхэд малын бэлчээрт барилдаж өсдөг. Үүний л нэгэн адил. Бөхийн амтанд орж хичээллэсэн гэвэл зургаа, долдугаар ангиасаа л хамаатныхаа нэг хүүхдийг мөн найзуудыгаа дагаад хичээллэх болсон. Миний анхны багш Ж.Алтангэрэл гэж Завхан нутгийн хүн байдаг. Би чөлөөт бөхөөр хичээллэж сумаасаа аймагт болдог бүх уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Аймгийнхаа уралдаан тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Үндэсний бөхөд үнэхээр сонирхолтой хүүхэд байсан. Надад үндэсний бөхийн хамгийн сайхан нь нас жин, мэдлэг боловсрол ямар байхаас үл хамаарч хүссэн хүн бүхэн барилдаж болдогт оршдог. Миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамжтай нь 2007 оны сумын наадам байдаг. Ер нь хамгийн сайхан наадам бол сумын наадам шүү дээ. Манай сумын наадмын талбай сумаасаа нэлээн зайтай төмөр замын цаана байрладаг. Тэр жил ган гачигтай байсан тул 80 жилийнхээ ойг оройхон тэмдэглэж байсан. Энэ наадамд би өсвөрийн барилдаанд анх удаа шөвгийн дөрөвт үлдэж анхныхаа медалийг зүүж байлаа. Үүнээс хойш 2011 онд Өргөн суманд сумын заан болж 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд аймгийн арслан болж байлаа. Мөн чөлөөт, жюү жицүгээр бүстэй бас өвөрмонгол бөхөөр барилдаж байсан.

-Өвөрмонгол бөхөөр барилддаг гэлээ. Манай бөхөөс юугаараа ялгаатай юм бэ?

-Би Өвөрмонголын Мандал тосгонд 2016 онд анх очоод барилдаж үзээд урам орж хэд хэдэн удаа барилдсан. Өвөрмонголчууд биднийг очиход сайхан хүлээж авдаг. Тэнд хүүхдийн үсний баяр, овоо уул тахих, настай хүний насны баярт бөх барилддаг. Өвөрлөгч барилдааны онцлог нь хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг. Харин би тэнд голдуу сугадаж мушгих мэхээр давж байсан.

-Харин одоо таны аймгийн арслан болсон наадмыг эргэн нэг дурсвал. Тэр цол хэр их хүлээлттэй байсан бэ?

-Энэ цол миний 10 жилийн хөдөлмөрийн минь үр шим. Аймгийн арслан цол авдаг наадамд хол ойрын аймгийн арслан 40, аймгийн заан 20-иод, аймгийн харцага 20 гаруй, аймгийн начин 30 гаруй зодоглож, өрсөлдөгч бүхэн л чанга байсан даа. Миний хувьд улсын арслан цолд хүрэхийг хүсдэг. Үлгэр дууриал авч хүндэлдэг бөх гэвэл улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Ж.Чулуунбат.

-Хамгийн их урам авч байсан барилдаан тань?

-Би дэвжээн дээр ялсан ч ялагдсан ч их тайван байдаг. Улсын цолтой бөхчүүдтэй гар зөрүүлж, тэднийг давчихаар их урам авч хөөрч баярлана. Хамгийн анх аймгийн начин цолтой байхдаа одоогийн аварга П.Бүрэнтөгсийг  2014 онд Чингис хааны мэндэлсэн өдрийн  барилдаанд давж их баярлаж байлаа. Тэр жилээ мөн улсын заан Б.Батмөнхийг харцагадаж хутгаад давж байсан. Мөн 2019 онд О.Хангай харцагыг дэгээ ороогоод давж байлаа. Улсын харцага Б.Бат-Өлзийгийн зүүн хөлийг аваад давж байсан. Энэ бүхнээсээ их урам авдаг.

-Сургамж үлдээсэн наадам гэвэл?

-Сургамжтай барилдаан гэвэл 2019 оны аймгийн наадам. Би тэр наадамд дахин түрүүлэх зорилготой барилдсан. Гэтэл Өвөрхангайн Гантөмөр гэдэг залууг сайн таньж мэдэхгүй болохоор амархан давчихна гэж бодоод амлаж аваад барилдсан. Гэтэл үнэхээр бяртай бөх таарсан шүү. Би сугадаж аваад мушгисан дийлдэггүй, хүчээр авчирдаг хүн болсон чинь доошоо ганц суугаад намайг хонгодчихсон. Миний хөл нугараад унасан даа. Хүнийг басч, дутуу үнэлж болохгүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон.

-Та үндэсний бөхийн давуу талыг юу гэж боддог вэ?

-Миний бодлоор үндэсний бөхөөр барилдсанаар хүндлэх мэндлэх ёсноос эхлээд дээл хувцсаа зөв сайхан өмсөж сурах гэсэн олон зүйлд суралцдаг. Үндэсний өв соёлоо тээж яваа залуу хүмүүс бид зан ааш, биеэ зөв сайхан авч явах хэрэгтэй. Одоо бөхийн нэр хүнд унаж байгаад залуу хүний хувьд жаахан харамсдаг. Өв соёлоо авч үлдэхийн тулд зүтгэж  бусдад үлгэр дууриал болох юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.23 МЯГМАР № 35 (6512)

А.ДОРЖХАНД

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио23 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио23 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио24 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио24 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм24 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий24 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг24 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий24 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий24 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр24 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр24 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент24 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ