Яам

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд 58,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Нийтэлсэн

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд өнгөрсөн  онд нийт 77,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн хэдий ч, оны төгсгөл буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зарцуулалтын мэдээллийг хүргэж байна. Нийтдээ 2020 онд 58,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24 арга хэмжээнд санхүүжилт олгож санхүүгийн гүйцэтгэл 75,5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Үүнээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 10,41 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хяналт тавих арга хэмжээнд 25,91 тэрбум төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд нийт 16,25 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд 5,778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилт хүлээгдэн удааширч, зарим гэрээт ажлууд эхлээгүй тул он дамнан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлыг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 6,345 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, угаарын хийн мэдрэгчийн автомат сүлжээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ажилд 942 сая төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд 2 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах ажилд 3,311 тэрбум төгрөг нийт 12,598 тэрбум төгрөгийн 42 гэрээт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Exit mobile version