Боловсрол
Боловсролын сайд танхимын хичээл эхлэх бэлтгэл хангах асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байгаа юм.
Хатуу хөл хориог цуцалсантай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар УОК-оос мэдээлсэн.
Халдварын голомтгүй орон нутагт гуравдугаар сарын 1-нээс, нийслэлд гуравдугаар сарын 10-наас танхимын сургалтыг эхлүүлэх хувилбар яригдаж байгаа боловч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.