Нийгэм
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний тайланг хэлэлцэв
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ.
Цаашид нийслэл , аймаг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эрсдлийн үнэлгээ, автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих зэрэгт анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сануулав. Мөн иргэдэд аливаа мэдээ, мэдээллийг үнэн зөв, хоёрдмол утгагүй хүргэж байхыг үүрэг болгов. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой нэгдсэн тайланг маргааш нийтэд мэдээлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.