Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Уранцэцэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд осолдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн

Нийтэлсэн

Манай сонины “Өглөөний зочин”-оор УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Ахлах прокурор Ж.Уранцэцэг уригдлаа. Түүнтэй “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт, хяналт шалгалтын талаар ярилцлаа


 

-Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан 2020 оны тайлан мэдээлэлд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” өссөн дүнтэй байна. Өнгөрөгч онд танай газраас яг хэчнээн хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн бэ?

-2020 онд прокуророос “Хүрээлэн байгаа орчны эсрэг” 1282 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 37 хувиар өссөн байгаа. Энэ нь экологийн цагдаагийн алба шинээр байгуулагдаж, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байна. Мөн өнгөрсөн  онд ”Хүрээлэн байгаа орчны эсрэг” 559 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүнээс 492 хэрэг буюу 88 хувийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 5.6 хувиар өссөн тоон үзүүлэлт байна.  Тухайлбал, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох“ 527 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 193 хэргийг хааж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгож, 130 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  шилжүүлсэн. Дээрээс нь нэмж дурдахад, хяналт тавьж ажилласан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн 44.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 36.1 хувийг  хууль бусаар мод бэлтгэх, 11.7 хувийг хууль бусаар ан агнах хэрэг тус тус  эзэлж  байна.

-Шүүхийн шатанд хэчнээн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэв?

-2020 онд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс 577 хүнд холбогдох 399 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Ихэвчлэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон, хууль бусаар мод бэлтгэсэн, хууль бусаар ан агнасан, амьтны эд эрхтэн тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэх хэргүүдийг шийдвэрлэсэн байна.

-Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тохиолдол олон аймаг сумдад гарч байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хор хохирол учруулсныг нөхөн төлүүлэх, барагдуулах нь хуулийн байгууллагынхны үүрэг. Өнгөрсөн онд хүрээлэн байгаа орчинд учирсан хэр хэмжээний хор хохирлыг хууль зөрчигчдөөр нөхөн төлүүлсэн бэ?

-Тийм ээ, 2020 онд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт зонхилон гарсан байна. Үүний улмаас 6.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас  24.9 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

-Нөхөн төлбөрийн хэмжээг тооцох аргачлалын талаар ярьж өгөхгүй юу. Монгол Улсын хуулиар уул уурхайн улмаас байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт ямар шийтгэл оногдуулдаг юм бэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталсан байдаг. Энэ аргачлалаар ашигт малтмалыг хууль бус олборлосноос учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хууль бус олборлосон ашигт малтмалын хэмжээг ашигт малтмалын зах зээлийн үнээр үржүүлж, нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг нэмж тооцож тогтоодог. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг.

Эрүүгийн хуульд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт  иргэнийг 5 сая 400 мянган төгрөгөөс 40 сая төгрөг хүртэл торгох,  эсхүл нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр, хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 200-400 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан байдаг.

-Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа 3000 гаруй компани байгаа ч тэдний дунд хууль журмын дагуу нөхөн сэргээлт  хийдэг нь тун цөөхөн. Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөөч гэсэн гомдол иргэдийн зүгээс  их ирдэг юм билээ. Харамсалтай нь хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь цуцалдаггүй гэх юм. Хариуцлага хүлээлгэхэд юу саад болоод байдаг юм бэ?

-Тусгай зөвшөөрлийг хуульд тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас олгодог. Эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс тогтоосон хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдож улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй бол цуцална. Хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалдаггүй. Харин Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол шүүх хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулдаг.

-Хууль бус ан агнуурын улмаас ховор ан амьтны тоо 70-90 хувь буурсан гэх албаны мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа гэсэн үг. Прокурорын байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн талаарх сүүлийн үеийн тоо мэдээлэл юу байна?

-Тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтныг хууль бусаар агнасан 35 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 10 хэргийг хааж, 13 хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь өмнөх оноос дөрвөн хэргээр буюу 12.9 хувиар өссөн гэсэн үг. Судалгаагаар хууль бусаар ан агнах хэрэг Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл аймагт хамгийн их үйлдэгдсэн. Ховд аймагт янгир, хулан агнасан, Баян-Өлгий аймагт хотон шувуу агнасан, ирвэсний арьс хадгалсан,  Хөвсгөл аймагт халиун буга, согоо, зэрлэг гахай, хүдэр агнасан хэргүүд үйлдэгдсэн байна.

-Нэн ховор ан амьтдыг агнасан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж хуульчилсан байдаг.

-Зэрлэг ан амьтны эд эрхтэн хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн жил хэчнээн гарсан бэ?

-2020 онд  амьтны эрхтэн улсын хилээр гаргасан нэг гэмт хэрэг үйлдэгдсэн  байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн хяналтын бүсээр ховор амьтан болох халиун бугын чив, цусан эврийг хилээр гаргасан гэмт хэрэг гарсан. Хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

-Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлбэл холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллага төлбөртэй авдаг гэдэг үнэн үү?

-Байгаль орчны эсрэг гэмт хэргийн мэдээллийг Цагдаагийн байгууллага төлбөртэй авах талаар  тусгайлсан зохицуулалт бол байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг тогтоож өгсөн байдаг. Энд зааснаар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээллийг 50 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр төлбөртэй авч болохоор байдаг юм.

-Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээх хариуцлага юу байдаг вэ? 

-“Хууль бусаар мод бэлтгэх” 464 хэрэгт хяналт тавьж ажилласан. Үүнээс 145 хэргийг хааж, 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тоо баримт байна. 2020 онд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн улмаас 4 тэрбум 496 сая 170 мянга 52 төгрөгийн  хохирол учирснаас  114 сая 892 мянга 858 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хамгийн ихээр үйлдэгдсэн байна. Иргэд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хуульд зааснаар 450 мянган төгрөгөөс 5.4 сая хүртэл торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар мод бэлтгэсэн бол  нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20  сая төгрөгөөс 120 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр заасан  байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ эрхээ бид эдэлж байгаа эсэх эргэлзээтэй. Жишээ нь, нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болж буй Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, голын бургас модыг нь огтлох хэрэг зөрчил их гардаг.

-Туул гол бол нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийг хангадаг. Туул голын дагуу  түгээмэл тархацтай  ашигт малтмал олборлосон, голын модыг огтолсон зөрчил цөөнгүй гардаг. Энэ талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй бол Цагдаагийн байгууллага, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан эрх бүхий байгууллагын албан тушаалтан шалгаж шийдвэрлэдэг байгаа. Туулын голын байгалын тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх хамгаалахын тулд төрийн болон нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

-Нийслэл хотод гарсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тухайд прокурорын байгууллагаас хэчнээн хэрэгт хяналт шалгалт хийсэн бэ?

-2020 онд нийслэлийн хэмжээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг” 98 хэрэг  гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүнээс  52 хэргийг хааж, нэг хэргийг хэрэгсэхгүй болгож, 23 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Нийслэлд зонхилон химийн хорт аюултай мөнгөн ус ашигласан, худалдсан, нойтон мод бэлтгэсэн, нэн ховор амьтны эд эрхтэн худалдах гэсэн, тээвэрлэсэн хэргүүд гарч, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

-Туул голын сав газраас элс, хайрга олборлох зорилгоор ухсан олборлолтын талбайд хүүхэд осолдож нас барсан хэрэг хүртэл гарч байсныг санаж байна…

-2019 оны долоодугаар сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд “Хам талст” ХХК-ийн  наран шарлагын газар байгуулах үйл ажиллагаа явуулж байсан талбайд хүүхдүүд осолдсон. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны арванхоёрдугаар сард тус компанийн захиралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

-“Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах” төрлийн гэмт хэрэг Туул голын орчимд их гардаг болов уу. Хамгаалалт, хязгаарлалтын бүсэд хамрагдах талбайд барилгын хог хаягдал хаях, голын эрэг дагуу төв замаас салаалсан олон шороон замаар хүмүүс зорчиж голын эрэг дээр гал түлэх, хог хаягдал хаях, машинаа угаах, зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүхэн нь байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцогдох уу?

-Туул голын орчим  голын эрэг дээр гал түлэх, хог хаягдал хаях, машинаа угаах, зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхлэх нь Зөрчлийн хуульд заасан зөрчилд хамаардаг юм. Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт аюултай бодисыг хаясан тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог байгаа.

-Туул голын эрэг, Зайсангийн амаар зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан тохиолдол олон байдаг. Энэ талаарх хэрэг маргаан прокурорын газарт хэр их ирдэг вэ?

-Энэ талаарх цөөн бус гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүнд, прокурорын байгууллага хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж  ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа