Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Интернэт хэрэглэгчид Ангарагт газардсан станцын шүхэрнээс нууц кодыг тайлж уншжээ

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт NASA-гийн Perseverance робот станц Ангараг гарагт амжилттай газардсан билээ.

Станцыг газардуулахад ашигласан шүхэр нэгэн өвөрмөц хээтэй байсан нь NASA-гаас тараасан гэрэл зургаас харагдаж байв. Тэгвэл зарим интернэт хэрэглэгчид уг хээний нууцыг тайлснаа өчигдөр сошиал сүлжээгээр мэдээлжээ.

Шүхрэн дээрх улаан, цагаан өнгө хосолсон хээ нь хоёртын тооллоор илэрхийлсэн өгүүлбэр юм байна. Тодруулбал “Dare mighty things” (Хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн босох) хэмээх уриа үгийг NASA-гийн мэргэжилтнүүд зориуд хоёртын кодоор илэрхийлсэн байжээ.

 

Шүхэрний төвийг тойрсон цагираг бүр нэг үгийг кодлосон хээтэй. Улаан нь нэг, цагаан нь тэгийг илэрхийлжээ. Үүнийг аравтын тоололд шилжүүлээд 64-ийг нэмэхэд тухайн үсэгний ASCII код гарч ирж байгаа гэнэ.

Тухайлбал долоон цагаан, нэг улааны араас хоёр цагаан судал байхад хоёртын тооллоор 0000000100 буюу дөрвийн тоо гарч ирж байна. Үүн дээр 64-ийг нэмэхэд 68 дахь ASCII код буюу D үсэг гарч байгаа ажээ.

“Dare mighty things” уриа үгийг Perseverance робот станцын төслийг хариуцдаг NASA-гийн Jet Propulsion Laboratory төвийн хананд бичсэн байдаг гэнэ.

1899 онд АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хэлсэн үгэнд анх “Dare mighty things” хэллэг дурдагдаж байжээ.

“Ямар ч ялалтгүй, ялагдалгүй саарал амьдрахын оронд ялагдсан ч хамаагүй өөрөөсөө хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн зогссон нь илүү дээр” гэсэн утгатай үгийг тухайн үед Рузвельт хэлж байсан юм байна.

NASA зориуд ийм нууц кодыг робот станцын шүхэрт дүрсэлж, станцын камерны харах өнцгөөс уншигдахаар зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь бас ийм нууц кодыг хүмүүсээр тайлуулах зорилгоор сансрын станц, хөлөгтэй холбоотой эд зүйлс дээр ашиглаж байсан юм байна.

 

Эх сурвалж: The Guardian

CGTN мэдээ23 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ