CRI Монгол радио

Ядуурлаас ангижруулах тухай Ши Жиньпиний хэлсэн ишлэлүүд

Нийтэлсэн

Өнгөрсөн 8 жилд цар хүрээ хамгийн өргөн, хамгийн их хүч зарцуулсан ядуурлаас ангижруулах тэмцэлд Хятад улсын 100 сая шахуу хүн ядуурлаас ангижирч, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт заасан ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлж, Хятадын 1.4 тэрбум иргэн дундаж чинээлэг нийгэмд шилжин оров.

“Дундаж чинээлэг нийгэмд ганцыг ч орхигдуулахгүй” хэмээн Хятадын дээд удирдагч Ши Жиньпин онцолсон бөгөөд ядуурлыг бууруулах ажилд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин ядуурлаас ангижруулах тухай олон дахин дурдаж, зарим ишлэлүүд нь хүмүүсийн сэтгэлд шингэсэн байдаг.

Хадаас хадах зориг

Орон нутгаас төв хүртэлх ядуурлаас ангижруулах ажилд Ши Жиньпин дарга ихээхэн ач холбогдол өгч, “хадаас хадах зориг”-оор ажил хэрэгчээр ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй хэмээн олон дахин онцолсон юм. 2013 оны 11-р сарын 26-нд, Ши Жиньпин Шаньдүн мужийн Хэзе хот болон сяны холбогдох албаны хүмүүстэй уулзах үеэр: Ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийхийн тулд юуны түрүүнд гишгэсэн газартаа хөлийн мөртэй, атгасан газартаа гарын оромтой, хадаас хадах зоригийг бадруулан, хүлээцтэй даацтай ажиллах хэрэгтэй гэжээ.

Тархиа хөгжүүлэх

2016 оны 7-р сарын 20-нд, Ши Жиньпин зүүн баруун бүсийг холбон ядуурлаас ангижруулах ажлыг дүгнэх хурлын үеэр чухал үг хэлж онцлохдоо, ядуурлаас ангижруулан баяжилд хүрэх нь зөвхөн “түрийвчээ түнтийгээд” зогсох биш харин “тархиа ч хөгжүүлэх” хэрэгтэй юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, ядуу байх нь аймшигтай биш, харин оюун ухаан тааруу, тархи нь хоосон байх аймшигтай. Ядуурлаас ангижрахын тулд тархины хоосролоо салах хэрэгтэй гэжээ.

Жор

2013 оны 11-р сард, Ши Жиньпин Хүнань мужийн Шянши жөүгийн Хуадань сяны Шибадүн тосгонд анх удаагаа “Ядууст зөв оновчтой туслах” уриалгыг гаргасан юм. Ядууст туслах нь зөв оновчтой байхаас ихээхэн шалтгаална, өвчний үндсийг зөв оновчтой тодолсны дараа зөв оновчтой жор өгөх нь юунаас ч чухал байдагтай адилхан юм хэмээн тэрээр онцолжээ.

Хатгах эрдэм

2017 оны 3-р сарын 8-нд, Ши Жиньпин 12 дахь сонгуулийн Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр Сычуаны төлөөлөгчидтэй уулзах үеэр онцлохдоо, хөдөө орон нутагт боловсон хүчин томилон ажиллуулах ажлыг цаашид үргэлжлүүлэн, хөдөө тосгонд холбогдох хөрөнгө мөнгийг нэгтгэн, ядуурлаас ангижруулах ажил болон ядууст туслах арга хэлбэрээ өөрчлөн, хэнд туслах, хэн туслах, яаж туслах зэрэг ажлыг зөв оновчтойгоор урагшлуулан, “хээ угалз хатгах эрдэм”-ийг ашиглаж сурах хэрэгтэй гэжээ.

Хүүхдээ өөрсдөө харгалзах

2017 оны 6-р сарын 23-нд, Ши Жиньпин хэт ядуу бүсэд ядуугаас ангижруулах ажилтай танилцах үеэр хэлэхдээ, Зүүн бүс болон Төвийн аж ахуйн нэгжүүд хэт ядуу бүсэд туслах ажлаа эрчимжүүлэн, ядуус туслах үүрэг хариуцлагаа чангатган, “хэний хүүхэд бол хэн өөрөө тэврэх” хэрэгтэй гэжээ.

Хатуу шалгалт

2018 оны 2-р сарын 10-13-ы өдрүүдэд Ши Жиньпин Сычуаньд ажиллах үеэр онцлохдоо, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад хамгийн хүнд хэцүү үүрэг бол ядуу бүс, ялангуяа хэт ядуу бүс юм, энэхүү хатуу шалгалт нь хэчнээн хүнд хэцүү ч заавал ялалт байгуулах хэрэгтэй, дундаж чинээлэг нийгэм байгуулах замд нэг үндэстэн, нэг ч гэр бүлийг мартаж болохгүй гэжээ.

Ядуурлаас ангижруулах нь эцсийн зорилт биш харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл юм. Зам урт, бидний үүрэг хүнд байна. Энэ талаар ганц удаа зүтгэхэд болчихно, хойшоо суух цаг болсон гэж яасан ч бодож болохгүй. Тууштай, тэвчээртэй, хүлээцтэй байж чадвал цаг үе болон ард түмэндээ осолдохгүй байж чадна.

Exit mobile version