Бидэнтэй нэгд

Нийгэм

Хүчирхийллийн хохирогч гэгдэх хүүд сэтгэлзүйн эмчилгээ хийж байна

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа.


 

-Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт үүсээд байгаа асуудлыг танай байгууллага хэзээ мэдсэн бэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Тусгай цогцолборын сэтгэлзүйч багш нар хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Энэ хүрээнд “11 настай хүү хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна” гээд Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн манай байгууллагад хандсан. Мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус төвд ажилласан. Ажлын хэсгийнхэн хүүхдүүдийн амьдрах орчин стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэх, боловсролд бүрэн хамруулж чадаж байгаа эсэх, мөн багш нарын чадамжийн асуудлаар зөвлөн туслах баг ажилласан.  Ингээд Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Үүний хүрээнд манай байгууллага Тусгай цогцолбортой хамтран цаашид багш нарыг чадавхжуулах, хүүхэд бүртэй харилцах сэтгэлзүйн үйлчилгээг сайжруулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсны дараа Нийслэлийн харъяа газрууд арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий?

-Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж, манай байгууллагын зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл цацагдсан. Тухайн үед мэдээлэл гарсны дараа сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон.

-Хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн үед хохирогч гэгдэх хүүгийн сэтгэлзүй хүнд байсан. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо Хүүхэд хамгаалах байранд аваачсан байгаа. Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг үзээд сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна.

-Тусгай цогцолборт хичнээн хүүхэд амьдарч байна вэ. Тухайн хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөл шаардлага хангагдаж байгаа эсэх дээр танайхаас шалгалтын ажиллагаа өмнө нь хийгдсэн байсан уу?

-Нийслэлд 28 асрамж, халамжийн төвд 878 хүүхэд байдаг. Тусгай цогцолборт 74 хүүхэд одоогоор амьдарч байгаа. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдэд манай байгууллагаас улирал тутамд шалгалтын ажиллагаа явуулаг. Он дуусах гэж байсан учраас төлөвлөгөөт шалгалтын ажиллагаа хийгдээд дуусчихсан байсан.

-Багш нар өдөр, оройн цагаар хүүхдүүдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Хүүхдийн төвд найман бүлэг хариуцсан нийгмийн хамгааллын найман ажилтан  ажиллаж байгаа.  Өдрийн найман цагаар ажилладаг гэсэн үг. Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд охид, хөвгүүд хариуцсан жижүүр багш нар тус, тусдаа ажиллаж, хяналт тавьдаг. 2020 оны есдүгээр сард Хүүхдийн төвд шөнийн цагаар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэдэг ээлжийн нийгмийн ажилтны тоог таваар нэмсэн.

CGTN мэдээ18 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ20 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн