Нийгэм
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын 25-ны 20 цагаас 02 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.