Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна

Нийтэлсэн

Б.ТУУЛ

Хаврын урь орж, цаг наашилж байна. Хэдийгээр дэлхий нийтээрээ, улс орон даяараа COVID-19 вирусын халдвартай тэмцэж, хүнд хэцүү цаг хугацааг даван туулж байгаа ч монголчууд бид урин цагийн өнгө аясыг сэтгэл уужим угтаж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тэмдэглэж, хүн зоны эрүүл энхийн төлөө амсхийх завгүй ажиллаж буй эмч нартаа бид талархдаг. Тиймээс энэ удаа “Эрүүл мэндийн элч дуучин” уран бүтээлч Б.Хангалыг “Өөр зочин”-ыхоо хойморт урьж, амттай сайхан яриа дэлгэв. 

-Цар тахал, хөл хорионы дэглэм дунд бид өвлийг чангахан давлаа. Зарим салбар нь зогсож, зарим нь ажил ихтэй гурван сарыг үдлээ. Уран бүтээлчдийн хувьд өвөл, зуны аль ч сард зав муутайхан байдаг. Таны хувьд, эмч хүн дээрээс нь уран бүтээлч хүн дуулгах сонин ихтэй суугаа байх?

-Энэ аюулт өвчний үед монголчууд бид бүгдээрээ айдас, болгоомжлол дүүрэн, гэр гэртээ, дор бүрнээ хичээж ирлээ. Зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс нь ажиллаж, аль болох эрүүл аюулгүй байх дүрмээ мөрдөн гурван сарын ард гарлаа. Тэр дундаа манай эрүүл мэндийн салбарынхан, эмч сувилагч, эмнэлгийн  ажиллагсад маань нийтээрээ  унтах нойр, идэх хоолоо умартан байж хичээн ажиллаж байна. Мөн УОК, Онцгой байдлынхан, ЭМЯ, цэрэг цагдаагийнхан гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн алба хаагчид маань бүгд цар тахалтай тэмцэн ажиллаж байна. Уран бүтээлч бидний хувьд ч мөн адил, хөл хорио гээд гэртээ зүгээр суухыг хүссэнгүй. Уран бүтээлээ тууривсаар, урлаг соёлын арга хэмжээг цахимаар  зохион байгуулж, шинэ санаа оноо, шинэ уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Миний хувьд, саяхан хөөрхөн охинтой болж бүл нэмсэн.  Тиймээс эхнэр, охин хоёроо халамжлаад ихэвчлэн гэртээ байлаа.

-Дуучин Б.Хангалыг “Эмч дуучин” гэхээр Монголын ард түмэн андахгүй сайн таньдаг.  Хүүхдийн эмч, мэс заслын эмч гэдэг өөрөө амаргүй мэргэжил. Тиймдээ ч уран бүтээлч болсон болов уу. Эмч, сувилагчийн алдар гавьяаг магтан дуулдаг байх гэж боддог. Урлагийн замд хөл тавих болсон түүхээ сонирхуулаач?

-Би хүүхдийн эмч, мөн мэс заслын эмч мэргэжилтэй. Энэ хоёр мэргэжлийг эзэмшихээс өмнө сувилагч байсан. Сувилагч байхаасаа өмнө асрагч хийж байлаа. Тийм ч учраас эмч сувилагч, эмнэлгийн ажиллагсдынхаа алдар гавьяаг дуугаар мөнхөлж, тэдэндээ урам зориг өгч, мэргэжлийн үнэ цэнэ, бахарлыг бий болгох зорилгоор уран бүтээлээ тууривдаг. Би  багаасаа эмч болно гэж хүсэж мөрөөддөг хүүхэд байлаа. Тиймдээ ч эмч болохын тулд  наймдугаар ангид байхаасаа эмнэлэгт асрагч хийсэн. Тэгээд ес, аравдугаар анги, Анагаахын коллежийн гурван жилд өвөл, зуныхаа амралтаар эмнэлэгт цалинтай асрагч хийдэг байлаа.

Урлагт хөл тавьсан үе гэхээр  арван жилд байхдаа  дуулах дуртай хүүхэд байлаа. Би 1998 онд Анагаахын коллежид элсэн орж, 1999 онд Анагаахын коллежийн урлагийн тайзнаа “Орчлонгийн сайхан хүүхнүүд” нэртэй анхныхаа уран бүтээлийн тоглолтыг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Энхтайван ахын удирдлага дор зохион байгуулж байлаа. Тоглолт маань амжилттай сайхан болж, маш их урам зоригийг авсан. Түүнээс хойш уран бүтээлийн ажилдаа илүү түлхүү шамдсан. Дараа нь 2003 онд “Эмчээ дуулъя” нэртэй анхныхаа бие даасан тайлан тоглолтыг Төв аймгийнхаа Театр киноны хүрээлэнд, тэр үеийн  театрын зохион байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан Дэнсмаа эгчийн удирдлага дор зохион байгуулж байлаа. Энэ тоглолт надад асар их уран бүтээлийн ташуур өгсөн. “Эмчээ дуулъя” нэртэй тоглолтоо “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтаж хийсэн, эмч нартаа бэлэг барьсан миний анхны бие даасан тоглолт байлаа. Тоглолтод маань тухайн үеийн Театрын дарга байсан,  Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Дуламсүрэн, найруулагч нь Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Вандан, Дэнсмаа эгч, Жамъян гээд олон уран бүтээлч ах, эгч нарынхаа тус дэмээр  тоглолт маань үнэхээр сайхан болсон. Ингээд хоёр ч том тоглолтын ард гарсан учраас урам зориг орж,  Улаанбаатар хотноо уран бүтээлээ туурвихаар зориг шулуудсан. Тэгээд  “Ач” анагаах ухааны дээд сургуульд Хүүхдийн эмчээр сурч байхдаа 2006 онд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтаад “Эмчдээ дуулах дуу” хэмээх  тоглолтоо МҮЭСТО-нд, Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй тоглож байлаа. Тэр үед Улсын  филармонийн симфони найрал хөгжимтэй дуулна гэдэг нь асар их  аз завшаан, маш том хариуцлага байсан. Ингээд Улсын Филармонийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том симфони оркесртой, ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр ахын удирдлага дор хотод анх удаа уран бүтээлээ толилуулж байлаа.

-Эрүүл мэндийн салбарынхан таныг “Бидэндээ элэгтэй хүн”, “Дотортой хүн” гэж ярьдаг юм билээ. Олон хүний амнаас сонсож байлаа. Та чинь 21 аймгаа тойрч тоглоод, олсон орлогоо эрүүл мэндийн салбартаа өгчихдөг гэж сонссон, үнэн үү?

-Хүн нэг л амьдрана. Хэлэх үгтэй, хийсэн бүтээсэн ажилтай байна гэдэг хүн болж төрсний минь хамгийн том бахархал юм болов уу. Тийм ч учраас миний бие Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулчих юмсан гэж зорьсон. Ингээд Монгол эх орныхоо 330 сумдаар “Цагаан нөмрөгтний дуулал“ хэмээх аялал тоглолтоо хийсэн. Энэ тоглолтынхоо орлогоос 330 сумын Эрүүл мэндийн төвд 141 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нь хандивласан. Үүнийхээ хажуугаар  330 сумын болон сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа нийт эмч, эмнэлгийн ажиллагсад, тэнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад настнууддаа тоглолтоо урилгаар, үнэ төлбөргүй үзүүлж, тэдэндээ сэтгэлийн дэм өгч бэлэг барьсан. Энэ хандивын үйл ажиллагаагаа 21 аймаг руугаа чиглүүлж, 2014 онд “Эмч хүн жаргалын дээд” тоглолтоор 21 аймгаа тойрч байсан. 2016 онд  “Цагаан нөмрөгтний дуулал” хэмээх тоглолтоор хоёр дахиа тойрсон. Гурав дахь нь “Энэрэлт сайхан харц” нэртэй, 50 сая төгрөг хандивлах аялан тоглолтыг зохион байгуулж, 21 аймаг, хоёр дүүргийн эрүүл мэндийн салбарын хамт олондоо, тэр дундаа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын хамт олондоо 50 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нь хандивласан. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том бахархал, хийсэн бүтээсэн ажлуудын минь нэг. Би энэ ажлынхаа ард гарсандаа баяртай байдаг.

-Уран бүтээлч хүн ганцаараа дуулж, хуурдаад явдаггүй. Багаараа явдаг, байрлах газар, тоглолтын түрээс шимтгэл гээд асуудал байдаг шүү дээ. Үүнийгээ яаж зохицуулсан юм бэ?

-Мэдээж, эх орныхоо 21 аймаг, 330 сумын эрүүл мэндийн салбарынхаа нийт хамт олонд өөрийнхөө уран бүтээлийн тоглолтын орлогоос 200-гаад сая төгрөг хандивлана гэдэг том зориг, том эрсдэл байсан. Энэ бүх тоглолтын ард хамтарч ажилласан уран бүтээлчид, жолооч техникийн ажилчид гээд маш том баг ажилласан. Тэр бүх хүний цалин хөлс, хоол унаа, бензин тос, очсон газар бүрийн театр, соёлын төвийн түрээс, шимтгэл гээд олон зүйл байсан ч тэр бүгдийг зохицуулаад ажилласандаа баяртай байдаг. Дээрээс нь олон зуун эмнэлгийн ажиллагсаддаа тоглолтоо урилгаар үзүүлж, уран бүтээлээрээ бэлэг барьж чадсан. Ингээд олон  аялан тоглолтын ард гарчихаад эргээд харахад эмч хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд эрүүл мэндийн салбараа дэмжээд хийсэн, хүмүүнлэгийн хамгийн том ажил минь энэ байсан.

“Цагаан нөмрөгтний дуулал“ хэмээх аялан тоглолтынхоо орлогоос 330 сумын Эрүүл мэндийн төвд 141 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нь хандивласан.

– Таныг саяхан “Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүүд туслах хандивын аянд дэмжиж оролцож байгаа гэж сонссон. Ер нь хүмүүнлэгийн ажилд их оролцох юм. Энэ бас эмч хүний, уран бүтээлч хүний давуу чанар байх?

-Миний уран бүтээлийн эрхэм дүү, “Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын гэр бүлд хүнд зовлон тохиолдоод байгаа. Таван настай хүү нь цусны хорт хавдраар өвдөж, гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай болсон. Эмчилгээний зардал нь ойролцоогоор 620 гаруй сая төгрөг шаардлагатай юм билээ. Тиймээс манай урлагийн салбарынхан энэ хандивын аянд  дуу нэгтэйгээр нэгдэж, халуун сэтгэлийн гараа сунгаж байна. Мөн зовж зүдэрсэн нэгэндээ үргэлж сэтгэлийн гараа сунгаж байдаг, Монголын ард түмэн минь ямар их уужим сэтгэлтэй, ухаалаг ард түмэн юм бэ гэдгийг бахархан харж сууна. Та бүхний минь хандив тусламж, халуун сэтгэлийн тус дэмээр Г.Очир-Эрдэнэ хүү маань хурдан эдгэрч, хөл дээрээ босох байх аа хэмээн итгэж найдаж байна. Энэ хандивын аянд манай эрүүл мэндийн салбарынхан бас нэгдэж байгаад баяртай байгаа. Утсаар болон сошиалаар, пэйж хуудсаар олон хүн хандаж, хандивын аянд нэгдэж байгаагаа хэлж байна.

-Дуучид, уран бүтээлчдийг харахад ихэнхдээ удам дагасан авьяастай хүмүүс байдаг. Таныг Төв аймгийнх гэж сонссон. Аав, ээж тань сайхан дуулдаг хүмүүс байв уу. Эмч хүү нь уран бүтээлч, дуучин болоод явахаар гэр бүлийнхэн тань юу гэж хэлж байв?

-Миний аав Баянхонгор аймгийн Заг сумынх. Ээж Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумынх. Би Төв аймгийн Зуун мод хотноо төрж, өссөн. Аав минь эвлэгхэн дуулчихдаг хүн байлаа. Харин ээж минь сайхан дуулна. Мэдээж, эмч хүү нь уран бүтээл туурвиад, эмчийн алдар гавьяаг магтан дуулаад явахад манай гэрийнхэн их сайхан дэмжиж хүлээж авсан. Ээж минь надаар их бахархана. Мөн намайг дэмжиж, уран бүтээлийн асар их эрч хүчийг өгч байдаг хүн бол миний хань.  Миний хань их эмч мэргэжилтэй, мэргэжил нэгтэй бүсгүй бий. Тэр утгаараа миний ажлыг их ойлгож, дэмжиж, уран бүтээлийг минь шимтэн сонсож, урам их хайрладаг. Уран бүтээлч хүний ард гэр бүл итгэл найдвараар дүүрэн байх шиг сайхан зүйл үгүй. Уран бүтээл, аялан тоглолт гээд хөдөө орон нутаг руу олон хоногоор, сараар яваад ирэхэд ар гэрийн бүхий л ажлыг бүсгүй хүн ганцаараа авч үлдэнэ гэдэг амаргүй. Энэ бүх ажлыг, арын албыг минь зохицуулж, уран бүтээлийн дэм өгч суудаг ханьдаа их баярладаг. Тийм ч учраас хийсэн бүтээсэн ажлын минь амжилт, хөшүүрэг нь миний хань гэж бодож явдаг.

-Оны өмнөхөн та лайв тоглолтоо хийж, уран бүтээлээ өргөн барьсан. Гэртээ суугаа хүмүүс их талархалтайгаар хүлээж авсан. Одоо  COVID-19 -ийн ард эмч нартаа, эрүүл мэндийн салбарынхандаа зориулаад нэг том тоглолт хийхгүй юм уу?

-Дэлхий даяар, улс орон даяар тархаад буй цар тахлын үед уран бүтээлч бидний хувьд ч бас Монголын ард түмнийхээ нэгэн адилаар гэртээ байсан ч  үзэгч фэнүүдтэйгээ цахимаар холбоотой байж, уран бүтээлээ онлайнаар толилуулж, бага боловч сэтгэлийн дэм өгөхийн төлөө хичээн ажиллаж байлаа. Миний бие 2020 онд “Дэлхийн эмч  нарын баяр”-ыг угтаад гуравдугаар сарын 30-нд “Баярлалаа, эмч ээ” нэртэй талархлын тоглолтоо зохион байгуулсан. Мөн хэд хэдэн хандивын тоглолтод онлайнаар оролцож ая дуугаа өргөлөө. Мөн гэртээ лайв хийж, үзэгч түмэндээ ая дуугаа өргөж, сэтгэлийн дэм өгөхийг хичээлээ. 2021 ондоо ч бас “Дэлхийн эмч  нарын өдөр”-ийг угтаад онлайн тоглолт хийхийг зорьж байна.

-Сүүлийн үед дуучид ч, нийтийн дуунууд ч олширч байна. Таны ялгарах өнцөг бол эмч дуучин, уран бүтээл нь ч тийм гэж боддог. Одоо урын сандаа хэр олон бүтээлтэй вэ?

-Миний урын санд эмнэлгийн сэдэвтэй, эмч сувилагчид, эмнэлгийн ажилтнуудаа магтан дуулсан 40 гаруй бүтээл бий. Би ер нь өөр сэдвээр дуулж байгаагүй. Энэ сэдэв дотроос хуучны таван дууг  сэргээн шинэчилж дуулсан. Бусад нь дандаа шинэ уран бүтээлүүд байдаг. Мэдээж, цаашид уран бүтээлийн төлөвлөгөө, хийх ажил олон байна. Нийтийн дуугаар дагнаж дуулахыг бодно. Тэр дундаа эмч, эмнэлгийн салбараа магтан дуулсаар байх болно. Нутаг ус,  аав ижий, хайр сэтгэл, цэрэг эх орны сэдэвт дууг дуулах уран бүтээлчид, дуучид олон бий. Тиймээс миний бие эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнуудынхаа алдар гавьяаг магтан дуулсаар байх болно. Олон шинэ уран бүтээлээр бэлэг барьж, ая дуугаа өргөх болно гэж хэлье дээ.

-Сүүлийн үед шинэ уран бүтээл хэр хүлээн авч байна?

-Чамгүй олон уран бүтээл дээр ажиллалаа. Тухайлбал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан багшийн аялгуугаар бүтсэн “Бахархан дуулъя” нэртэй сайхан уран бүтээлийг үзэгч олондоо өргөн барихад бэлэн болсон. Энэ дуунд эмч сувилагч, жолооч гээд бүхнийг багтаасан сайхан дуу бий. Мөн “Эмчийн дуу”, “Миний хань сувилагч бүсгүй”, “Дуу шиг сайхан эмч бүсгүй” гээд олон уран бүтээл дээр ажиллалаа. Түүнчлэн хэд хэдэн эмнэлгийн ойд зориулсан дуунуудыг дуулаач гэсэн санал ирсэн.

-Ярилцлагынхаа төгсгөлд эмч хүний сэтгэгдэл сонсъё. Монголчууд бид амаргүй цаг үеийн даван туулж байна. Эмч, эмнэлэг хоёроо дээдэлж хүндэлж байгаа улс ч олон байна. Муулж шүүмжлэх нь ч цөөнгүй байна. Эмч хүний хувьд энэ бүхнийг аль өнцгөөс нь харж байна. Мөн монгол түмэндээ хандаад урамтай сайхан үг хэлээч гэвэл?

-Монголчууд бид бүх нийтээрээ цар тахалтай тэмцэж, амаргүй цаг хугацааг даван туулж байна. Ямартай ч вакцинаа хийгээд эхэллээ. Тиймээс айх айдасгүй, амьдрал ахуйгаа дээшлүүлж, дор бүрнээ хичээж, урам зоригтой сайхан амьдарцгаая. Цаг наашлах байх аа. Юуны өмнө энэ аюулт өвчинтэй нүүр тулан тэмцэж буй Монголынхоо нийт эмч нар, эмнэлгийн ажиллагсаддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Цагаан нөмрөгтэй, цаглашгүй их баатрууд бол яах аргагүй та нар минь юм шүү. Мөн онцгой нөхцөлд ажиллаж буй УОК, цэрэг цагдаагийнхан гээд нийт алба хаагчид, төрийн байгууллагын хамт олондоо талархаж байна. Монголчууд бидний буян заяа их юм.

Энэ сайхан байгаль дэлхий, цаг агаарын онцлог, газарзүйн байршил, буянт малын үр шимийг хүртсэний хүчинд энэ аюулт өвчнийг бид эрсдэл багатай даван туулж байна. Тиймээс Монголынхоо нийт ард түмэндээ “Өрх бүр элэг бүтэн байг!. Хүн бүхэн эрүүл, энх байх болтугай хэмээн ерөөл өргөе! Мөн “Зууны мэдээ” сонины хамт олондоо Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 108 жилийн ойн мэндийг хүргэхийн сацуу дуусашгүй их амжилтыг хүсэн ерөөе!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио23 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио23 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио23 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм24 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий24 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг24 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий24 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий24 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр24 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр24 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент24 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ