CRI Монгол радио

Хайр шингэсэн хулс

Нийтэлсэн


“Салаа мөчир болгонд нь хайр шингэсэн” гэж Хятадын эртний алдарт зураач, уран бичээч, зохиолч Жэн Баньчяо өөрийн зурсан хулсны зурагтаа шүлэг бичсэн байдаг. 275 жилийн өмнө буюу энэ бүтээл төрсөн тэр жил Шаньдүнд их үер бууж, тахал дэлгэрэн, олон мянган хүн өлбөрч үхсэн юм.

Жэн Баньчяо Шаньдүн мужийн Вэй сяньд даргаар томилогдон очмогц ихээр бүтээн байгуулалт хийх тушаал гаргаж, ард иргэдийг дайчлан хөдөлмөрт оролцуулан, идэх хоолыг нь даажээ. Үүний зэрэгцээ сянийхаа чинээлэг амьдралтай хүмүүсийг ээлжид хуваарилж, гамшгийн бүсийн иргэдийг шингэн будаагаар хангаж, олон хүний амийг аварсан юм. Тухайн үед зарим хүмүүс эсэргүүцэж, төрөөс зөвшөөрөл авсны дараа зарлигийн дагуу ажиллах ёстой гэж зөвлөсөн байжээ. Жэн Баньчяо: “Хүний амийг аврах хамгаас чухал, өргөдөл гаргаад зөвшөөрөл автал хэчнээн хүн өлбөрч үхэх билээ. Хариуцлага тооцвол би хүлээе.” гэсэн гэдэг.

Тэрээр “Яам ордонд хулсны чимээг сонсохуй” хэмээх зураг зурж, Яамны ордонд хэвтээд хулсны чимээг чагнахуяа яг л иргэдийн маань эмгэнэлийн дуу мэт хэмээн шүлэглэсэн байжээ. Салаа мөчир болгонд нь хайр шингэсэндээ тэгж харагдсан гэж хүмүүс үнэллээ.

Өнөөдөр ХКН-ын удирдагч Ши Жиньпин “Салаа мөчир болгонд нь хайр шингэсэн” хэмээх шүлгээс иш татан, ядууралтай тэмцэх шийдвэр зориг, ард иргэдээ халамжилж байгаа сэтгэлээ илэрхийлжээ.

Exit mobile version