Боловсрол
Сургууль, цэцэрлэг шинээр байгуулах хүсэлт хүлээн авах хугацааг сунгажээ
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг үеийн байдлаас шалтгаалан бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох хугацаатай давхардсан тул 14 хоногийн хугацаагаар сунгалаа.
Хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.
Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn систем орно.
Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР